Арабын нэгдсэн Эмират улсаас орноос Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 1.5 сая ам.долларын үнэ бүхий "Mitsubishi L200" загварын 45 автомашиныг буцалтгүй тусламжаар олгохоор болжээ. Дээрх автомашиныг байгаль орчныг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор өгсөн бөгөөд улсын хилээр орж ирсэн байна.
Сүүлийн жилүүдэд манай улс Арабын орнуудтай орчныг хамгаалах чиглэлээр идэвхитэй хамтын ажиллагаа өрнүүлж байгаа аж.
Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор жил бүр 1-2 сая орчим ам.долларын буцалтгүй тусламжийг БОАЖЯ-нд үзүүлдэг юм байна.