Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг өлөн гэдэс боловсруулах 2 аж ахуйн нэгж, 4 иргэн, мал төхөөрөх, нядлах 3 аж ахуй нэгж, 7 иргэн, малын гүзээ боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар аж ахуй нэгж байгууллага иргэнд нийт 4 заалт бүхий 17 албан даалгавар, 4 заалт бүхий 1 албан шаардлага өгч биелэлтийг хангуулсан. Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 5 аж ахуйн нэгж, 12 иргэнд торгуулийн арга хэмжээ авлаа.