Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавьж байна.
Энэ хүрээд наймдугаар сарын 15-ны өдрөөс хойш Гүнтийн хяналтын цэгт хяналт шалгалт хийх хугацаанд Төв аймгийн Лүн сумаас зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн “Хонин арц” ховор ургамал 20 шуудай, орон нутгаас түүж бэлтгэсэн сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн ургамал 6 уут зэрэг зөрчлийг илрүүлжээ.