Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Батсүх: Төрийн газар дээр хаус барьчихаад "Минийх" гээд чичирдэг хүмүүс шүү дээ

2019-8-29
0
ЖИРГЭХ

Энэ сарын 27-ны өдөр Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийг Архангай аймгийн Засаг дарга Т.Мөнхнасан "Ажлаа өг" хэмээн дарамталж, гэрт нь зодсон хэрэг гарчээ. Улмаар Т.Батсүхийг энэ сарын 28-нд буюу өчигдөр ажлаас нь чөлөөлж, оронд нь БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн зөвлөх М.Найданхүүг томилсон байна. Хачирхалтай нь, Т.Батсүхийг албан ёсны томилолтоор явж байх хооронд болсон үйл явдал буюу албаны машиныг амин хувьдаа ашигласан гэх шалтгаанаар одоогоос 15 хоногийн өмнө гурван сарын хугацаатай цалингийн 20 хувиар торгох шийдвэр гарчээ. Гэвч удалгүй ажлаас нь чөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл, нэг сард ийн хоёр арга хэмжээ авуулсан талаар тэрбээр хэлсэн юм. Ажлаас чөлөөлсөн, ажилд томилсон уг асуудал хууль бус хэмээн Т.Батсүх хэлж байна. Ингээд түүнтэй зарим зүйлийн талаар ярилцлаа.


-Таныг яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн юм бэ?

-Та бүхний мэдэж байгаагаар Zarig.mn дээр намайг хорь орчим хоног мөрдөж мөшгин, доромжилсон байдаг. Улмаар Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын энэ сарын 8-ны өдрийн тушаал гарсан. Гэвч удалгүй уг тушаалыг цуцалж, дахин тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Миний орны хүнээр М.Найданхүү томилогдож байгаа юм байна. Намайг халсан шалтгаан нь манай байгууллагын мэдлийн газраас болсон. Тухайлбал, үе үеийн захирлууд байгууллагын мэдлийн газраас хувьдаа авч хаус босгодог. Мөн М.Найданхүүгийн аав Б.Минжигдорж байгууллагын мэдлийн хэсэг газарт гэрээ барина гэхээр нь зөвшөөрөөгүй юм. Гэр барьчихсан байсныг нь буулгасан. Тиймээс намайг чөлөөлсөн асуудал нь газартай холбоотой. Хуваагаад авчихъя гэхээр нь үгүй гэсэн. Энэ хариулт таалагдаагүй юм байлгүй. Уг нь хүрээлэнгийн мэдэлд 15 орчим га газар байсан юм шүү дээ. Гэтэл үе үеийн захирлууд хувьдаа авсаар байгаад одоо тав орчим га газар л үлдлээ.

-Тухайлбал, энд хэн хэн гэдэг захирлуудын гэр байдаг юм бэ. Зөвшөөрлийг нь яаж авдаг гэсэн үг үү?

-Өмнө нь хүрээлэнгийн захирлаар ажиллаж академич Ш.Чадраабал, Б.Эрдэнэсүрэн, н.Загдсүрэн нарын гэр бий. Ингэхдээ тэд “Залуу судлаачдад зөвлөгөө өгөх төв”, “Номын өргөө” зэргээр эрдэм шинжилгээний хүрээлэнг шинэчлэх зориулалтаар авсан ч хувийн орон сууц болгон ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, үе үеийн захирлууд хүрээлэнгийн газрын ингэж хувааж авдаг. Тиймээс уг үйлдлийг таслан зогсоохын тулд 2014 онд өмнөх захирлуудыг бүгдийг нь цуглуулж, "Энэ асуудлаа зогсоо" гэж хэлсэн. Гэтэл “Чи ч бас дунд нь байшин барьчих. Хэдүүлээ ингээд шийдчихье л дээ” гэж хэлж байсан юм. Б.Минжигдорж нь хүрээлэнгийн зөвлөхөөр ажилладаг. Уг нь миний багш шүү дээ. Хүү нь сайдын зөвлөх учраас энэ бүх зүйлийг хийсэн юм байна.

-Б.Минжигдорж уг газрыг хэдэн онд ямар зориулалтаар авсан бэ?

-2009 онд уг газрыг “Аж ахуй судалгаа, эрдэм шинжилгээ”-ний зориулалтаар авсан байдаг.

-Иргэдийн ойлгосноор албаны унааг танай хүү унаж явсан учраас чөлөөлөгдсөн гэх ойлгож байгаа шүү дээ?

-Би Өвөрхангай, Өмнөговь орох албаны ажилтай байсан. Тухайн үед манай жолооч тэтгэвэртээ гарчихсан, жолоочгүй байх үе таарсан юм. Тиймээс хүүхдээрээ машинаа бариулаад өөрөө хойноос нь хувийнхаа машинтай Өвөрхангайд очсон. Манай хүүгийн хувьд надаас нэг хоногийн өмнө түрүүлж очоод Өвөрхангайн Найман нуурт хүн буулгасан юм билээ. Уг асуудлыг zarig.mn сайт хойноос мөрдөж, мөшгөж байгаад бичлэг хийсэн. Ингээд тус сайт "Сайд аа энэ хүнийг чөлөөлөөч" гэсээр байгаад чөлөөлүүлсэн нь энэ.

-Та өөрийгөө тухайн үед томилолтоор явж байсан гэдгээ яаж батлах вэ?

-Тухайн үед томилолтоор явж байсан гэдгийг дэд захирал мэднэ. Мөн бичгээр ч бий.

-Яг ямар үндэслэлээр чөлөөлсөн эсэх асуудлыг танд ирүүлсэн үү?

-Надад бичиг ирүүлсэн. Гэхдээ энэ асуудалд ашиг сонирхол байна уу гэж харж байна. Уг нь миний ажлыг хэн нэгэн албан тушаалтан хүч түрэн авах биш сонгон шалгаруулалтаар ном журмынх нь дагуу авах ёстой. Надад татгалзах юм байхгүй. Төрийн албанд томилж болсон юм чинь эргүүлэн татах нь нээлттэй. Гэхдээ бүх зүйл хууль ёсных байх ёстой. М.Найданхүү ийм ашиг сонирхлын зөрчилтэй байж болохгүй шүү дээ. Аав нь Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зөвлөхөөр ажилладаг. Мөн Архангай аймгийн Засаг даргатай хамтарч томоохон төсөл хөтөлбөрүүд дээр ажилладаг. Гэтэл хүү нь захирлаар томилогдон ажиллах гэж байна. Б.Минжигдорж, М.Найданхүү, Т.Мөнхнасан нар нэг нутгийн хүмүүс шүү дээ. Төрийн албыг ингэж гэр бүл, нутгийн бизнес болгож болохгүй биз дээ.

-Таныг Архангай аймгийн Засаг дарга гэрт чинь зодсон гэж байсан. Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Т.Мөнхнасан над руу залгаад байсан юм. Тэгээд манай гэрт ирээд бид хоёр уулзсан. Ирэхдээ жаахан халамцуу байсан. Би нэг ангийнхан гэдэг утгаар хүндлээд сууж байтал “Чи ажлаа зүгээр өгчихөөч” гэсэн. Би ажлаа ингэж өгөхгүй ээ. Уучлаарай гэсэн чинь “Чи миний багш, манай нутгийн ахад яагаад ажлаа өгч болдоггүй юм бэ” гээд маргалдсан. Ингээд намайг зодож эхэлсэн. Би ухаан алдаад сэрэх үед Т.Мөнхнасан байхгүй, гэрт цагдаа ирсэн байсан. Ийм томилгоон дээр төрийн сайд хүн анхаараасай гэж бодож байна. Улстөрийн албан тушаалтан, зөвлөхөө авчран сүүлдээ зохион байгуулалттай зодож, миний биед халдаж байна.

-Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн төрийн байгууллага. Тиймээс захирлыг тодорхой хууль журмын дагуу албан тушаалаас нь чөлөөлнө. Мөн томилоход АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ тодорхойлуулах ёстой. Үүний дараа албан ёсоор томилогддог шүү дээ. Гэтэл та хууль бус томилгоо болсон гэсэн. Сонгон шалгаруулалт явуулаагүйн дээр АТГ-ын тодорхойлолт байхгүй гэсэн үг үү?

-Энэ процесс өрнөөгүй. Өөрөөр хэлбэл, хууль илт зөрчсөн. Цаашид албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгөхгүй гэсэн хүнийг зодож нүдэн, айлган сүрдүүлж байж албан тушаалыг нь авдаг болох вий гэхээс эмзэглэж байна.

-Та хүрээлэнгийн захирлаар хэдэн жил ажилласан, ямар мэргэжилтэй хүн бэ?

-Би зоотехникч мэргэжилтэй ОХУ-д төгссөн. Малзүйч гэсэн үг. Доод шатнаас нь эхлээд дэд захирал, захирал хүртэл дэвшин ажилласан. Захирлын албан тушаалд томилогдон ажиллаад долоо дахь жилдээ ажиллаж байна.

-М.Найданхүү нь мэргэжлийн хүн мөн үү?

-Манай чиглэлийн хүн л дээ. 2000 оны хавьцаа Норвегид докторын зэрэг хамгаалахаар явж байсан юм. Гэвч энэ хүн докторын зэргээ хамгаалаагүй байхгүй юу. Үүнийг Зайсан даяараа л мэднэ.

Б.Лхам

 

 БАРИМТ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
“Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • zochin (120.142.31.236)
    manai ajilchid yavj baisan geed baisan bizdee saihan shaadag baagii 4n tsagt yag ajil deeree uulzan gej baisnaa tomiloltoor yavtsaan geed alga bolson baisan ene hudalch baagiig zailuulsanni deer
    2019 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.161.117)
    Ajlaas halsan ni undesleltei esehig shuuh l togtoono, Tuunees bish hen durtai ni zuv buruu geed bas boloogui manaih ch ehelj murduj olson ch geh shigmargaldaad.. Tovch .mn in Oyumaa shig huntei zuv haritsaj sursni daraa ... Oyumaa setguulchin yos zuitei b a lee!!!
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.161.117)
    Turin ordon dotor mikropon bariad tseltsegneed guigeed bas boloogui ee uurgevch uurchiheed... Ynekheer utgagui!!!! Yamar ch yos zui geech yumgui bolj!!! Tamgin gazrinhan ni tsegtsleech ee!!! Gishuud, said eyr ni hen ch b san erkhee edleech!! Asuultad ni hariulaad etsest ni uursduu hogin yumand orootsoldoj b h yum!!! Odoo bugd l guideg modatai bolj!!! Umnuus ni ichij ukhmeer!!!! Yaria ugdug gazar ni l tednig bailgaach ee, Denduu davarch b a Odoo buur sain durin shuugch boltsgooj!!!!
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зоригоо (66.181.161.44)
    Энэ байгуулагыг бүүр уг үндэсээр нь ,газартай нь хамт цэгцэлээч БСШУЯ сайдаа та чадахгүй юм шиг байна л даа ямар Ерөнхий сайд Хүрэлсүхдээ хэлэлтэй нь биш жинхэнэ бузаруудыг цэгцэлээд өгөөч нэг л их мал ярьсан улсуудыг
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.185.147)
    БААТАРБИЛЭГ гэх хун БШУСЯ- ны сайд гэлуу , Та хун гэгээруулэх сайд уу - мал боловсруулах сайд уу ...??!!! Сайд аа , таны зовлох чинь малын сув руу гуурс шургуулах нутаг нэгтэн байх естой юм уу , хуний толгойд эрдэм суулгах суу билэгтэн байх естой юм уу ???!!! ... монголын хойч уед хариултаа ог ... !!!!!!!
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • зочин (66.181.161.105)
    архангайд бүх зүйл сайхан болсон гэж болохгүй шүү аймагт очоод ажилгүй амьдрах гэж аргаа барж байгаа хүмүүс улам олширч байхааг олж харна сонсоно сайхан ч нутагдаа даанч дарга нар нь аль ч нам ялгаагүй сэтгэлгүй шуналын туламнууд байх юм нутгийн нэр гутаасан новшнуудыг архангайчууд төрд бүү ойртуулаач иргэдийн амьдралын өртөг дийлдэхээ болиод байхад луйвараар баяжсан зарим байгууллагын дарга захирал нутагтаа биш гадаадаад амьдардаг болж тасарсаныг архангайчууд гайхан байх юм хичнээн хүн байгууллагыг хохироон баяжсаныг хуулийн байгууллагууд нь шалгамаар юм шалгах эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хаших цаг ирэх ойртлоо нүгэлээ нимгэлж байх нь дээрдээ
    2019 оны 08 сарын 30 | Хариулах
  • Zorig (66.181.180.82)
    Hohchin gichinvde
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Бц (202.9.42.139)
    Албан тушаалын телее нэгнийгээ алдаг улс шvv дэ
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Иргэн (203.91.115.44)
    Цаана нь Баатарбилэг байдаг юм байна. Нам нь энэ нөхрөө анхаарах байлгүй дээ.
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Иргэн (64.119.17.123)
    Та нарийн сонгосон сонголт биё биёнээ мэрж эхлэв
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • иргэн (202.126.89.223)
    Энэ зариг мн.сайт мэргэжилийн ажлаа хийхгүй хувийн мөрдөгч хийдэг хөлсний сайт ём бна л даа. бичлэгийг нь нээрээ л хөлсний нойтон хамуу шиг салахгүй дагаад бсан.
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • irgen (119.40.103.3)
    ene heruulees bolj MAAhureelen gej gazar baidgiig medej bna, ha ha ha
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • hehe (43.228.129.108)
    Өөрөө ч бас Хөдөө аж ахуйн тендерийг бүгдийн аваад идээд пэндийтлээ таргалсан нөхөр шүү дээ. З.Энхболд хорчингын хүн. Бас л хамаг хүмүүсийг халаад өөрийн боол мэт хүрээлэнг байлгадаг хүншүүдээ. Хохь нь муу хог үйлийн үрээ эдэлж байгаам. Уул нь шоронд л байх хүн юм байгааан.
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • оркууд (103.212.116.254)
    балиар орк вэ
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • батаа (202.126.88.33)
    Мѳнхнасан гэж новшийг дардаг хууль гэж бна уу? архангайн бүх тендерийг цавчдаг ѳѳрийн дураар бүх асуудлыг шийддэг ЗТХЯ ны Оргилсайхан билүү нэг гартай түрийвч нэгтэй энэ нѳхѳрт хамаг ажилаа тендерийн хууль зѳрчин байж ѳгсѳн нѳгѳѳх нь авсан ажлаа хийлгэх компани хайгаад явж бдаг таарсан хулгайчууд
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Хөх тэнгэрийн заадал (66.181.160.4)
    Өөөрийг нь няц нүдмээр нахаал новш байна даа. Нутгийн нэрийг нэг ч удаа олигтойгоор дуудуулсангүй дээ энэ нөхөр. Бас сумдын ажилд их оролцноо. Нэрийг нь хэлээд яахав нэг суманд эхнэр нөхөр хоёрыг дарга болгоод түүнээ зөв гээд АТГ-аас очсон бичгийг хэрэгсэхгүй дүлий царайлаад суугаад байсан гэж байГАА
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.31.66)
    хэхэ архангай дарга нар гэж үнэхээр балай гарууд бнаа, хурлын дарга нь хулхи ѳсѳхѳѳ засаг дарга нь зодоонч мѳнхѳѳ орлогч дарга нь жорлон болороо ч гэх шиг
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (120.21.137.169)
    Албан тушаалаар мөнгө хийдэг тогтолцоог нэн дарай устгахгүй бол танхай балмад, гэмт хэрэгтнүүд нэг нэгнийхээ аминд хүрэх нээ.
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Нэргүй (202.179.31.86)
    Гээнэдээ ч гооноодооч бий.Мөнхнасан уг нь хүн зодчихоор хүмүүжилтэй хүн ер биш байгаа юмаа.Гэвч асуудал байхыг үгүйсгэхгүй ээ.Харин Батсүх гээд байгаа энэ хүнд маш олон учир байгаа хэвлэлийн мэдээллээр ӨВА-н нөгөө сүүний ямааны асуудал, сүүлийн 2 жил ХААИС-н их эрдмийн зөвлөлөөр ажлаа дүгнүүлэхдээ 54,3 хувиас дээшээ гараагүй гээд...энэ нь л ажлаа өгөх хангалттай үндэслэл.
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • dorj (202.21.127.170)
    Баатарбилэг гэдэг нөхөр гэмгүй царайлчихаад цаанаа олон янзаар хор найруулж явдаг явуургүй нөхөр юм байна шүү. Гөлөн царайлсан новш яаж сайд хийдэг байнаа.
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Дарь (202.126.89.173)
    Хэвлэлээр шуурхай бичээд байсан нь цаад углуурга нь Баатарбилэгийн явууллага байжээ. Аль алийг нь солих хэрэгтэй юм бишүү.
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
    • Baatarbileg said ehleed mash zuv hariult ugch b san shuu, Hunii amaar bish sudalj uzeed Zahirgaani arga hemjee avah b h gej... Ter chigeeree l baij b hgui
      2019 оны 08 сарын 29
  • Зочин (202.126.89.31)
    Ямар ч мэдлэг боловсрол байхгүй ийм дуракнуудыг яах вэ? Ямар хэцүү нийгэм бэ?
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    Монголд төр гэж байхгүй болжээ 20 онд МАН АН 2 ыг дахиж төрд гаргаж болохгүй шүү ард түмэн минь
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • иргэн (192.82.66.151)
    шалгадаг газар нь шалгаад ийм юмнуудыг цэвэрлээч ээ!!!!!!!!!
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • ойлголоо (66.181.176.128)
    АРХАНГАЙН боловсролын сайд нутгийн хүмүүстээ тал засаж байгаа юм байна. Шударга царайлсан луйварчид төрд олон байна.
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • irgen (139.5.216.12)
    ene Arkhangai aimgiin zasag dara gej yamar hun geech ve.BUSrmag buhnii hiideg yos surtahuungui.Bas er Ul hurliin gishuun Baatarbileg gej dandaa horiin jujig end tend nairuulj yadag.Surguuli baiguullagiin udirdlaga songohod hurtel garaa shurgaluulj yavdag yasan sonin nuhur ve Arkhangaihaan ta nar iim hugiin humuusiig devshuuldgee bolioch dee.Heden hugshchuud .namiin nuhduu namaar ni damjuulaad Itgelt Hamba yavuulj guitseesen Hiideg ajil ni dandaa hor.nairuulga.Bolil doo Eronhii saidaa iim nohduud tanai zasgiin gazriin neriig uneheer gutaaj ard olnii hileng turuulj baina Arga hemjee avch zailuulaach
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Asuudal bn (66.181.186.228)
    Shalga
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (27.113.39.76)
    Мөнхнасангийн аав гэж багийн дарга Цогоо гэж хэл ам хэрүүл хийсэн балай өвгөн байдгийн тийм аавын хүүхэд ийм байхаас яахав ажил дээрээ дэнжигнээд эхэлхээр намдаа тал засаж байгаа ухаантай юм байхдаа
    2019 оны 08 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
    3 цаг 24 мин
  • PGL Astana 2026: The MongolZ-ийн амжилт ба зуны Мейжор тэмцээний өмнөх сургамжууд
    3 цаг 28 мин
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    8 цаг 2 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    8 цаг 12 мин
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    9 цаг 12 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    9 цаг 58 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    11 цаг 18 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    12 цаг 31 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    13 цаг 4 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    13 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    13 цаг 13 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    13 цаг 24 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    13 цаг 31 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    13 цаг 46 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    13 цаг 48 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    13 цаг 50 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    14 цаг 27 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 цаг 9 мин
  • Байнгын хороод хуралдана
    15 цаг 15 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    15 цаг 24 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК