Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрдэс баялгийн салбарын 2019 эхний vii сарын статистик мэдээлэл

2019-8-29
0
ЖИРГЭХ

I. УУЛ УУРХАЙН САЛБАРААС УЛСЫН ТӨСӨВТ ОРУУЛСАН ТАТВАР, ХУРААМЖ

2019 оны эхний 7 сарын байдлаар улсын төсөвт 1.7 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

  • Алт                      22.2    тэрбум төгрөг,
  • Нүүрс                  788.7  тэрбум төгрөг,
  • Цайр                   53.6    тэрбум төгрөг,
  • Зэс                      723.1  тэрбум төгрөг,
  • Төмөр                 14.5    тэрбум төгрөг,
  • Жонш                  19.0    тэрбум төгрөг,
  • Бусад                  41.0    тэрбум төгрөг,

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 321.3 тэрбум төгрөг буюу 24.0 хувиар өссөн байна. Үүнд:

  • Нүүрс       230.4(41.3%)   тэрбум төгрөг,
  • Зэс           97.9(15.7%)     тэрбум төгрөг,
  • Төмөр      5.1(53.8%)       тэрбум төгрөг,
  • Жонш       9.3(96.9%)       тэрбум төгрөг,

Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байна. Үүнд:

  • Алт           13.8(38.2%)      тэрбум төгрөг,
  • Цайр        1.7(3.0%)          тэрбум төгрөг.
  • Бусад       6.0(12.8%)        тэрбум төгрөг.

                                                           II. Аж үйлдвэрийн салбар

II.1. Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2019 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр 29.1 сая.тн нүүрс, 782.9 мян.тн зэсийн баяжмал, 7.6 тн алт, 3.0 мян.тн молибдений баяжмал, 73.6 мян.тн хайлуур жоншны хүдэр, 27.1 мян.тн хайлуур жоншны баяжмал, 4.7 сая.тн төмрийн хүдэр, 1.8 сая.тн төмрийн хүдрийн баяжмал, 50.3 мян.тн цайрын баяжмал, 4.0 сая баррель газрын тос, 7.3 мян.тн катодын зэс тус тус үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 2.8 сая.тн буюу 10.6 хувь,зэсийн баяжмал 22.6 мян.тн буюу 3.0 хувь,төмрийн хүдэр 1.3 сая.тн буюу 38.9 хувь,төмрийн хүдрийн баяжмал 95.7 мян.тн буюу 5.7 хувь, хайлуур жоншны хүдэр 3.8 мян.тн буюу 5.4 хувь, цайрын баяжмал 3.5 мян.тн буюу 7.5 хувь, газрын тос 21.8 мян.баррельбуюу 0.6 хувиар тус тус өссөн байна.

Харин алт 1.6тн буюу 17.4 хувь, молибдены баяжмал 129.0 тн буюу 4.1 хувь, хайлуур жоншны баяжмал 13.5 мян.тн буюу 33.3 хувь, катодын зэс 1.1 мян.тн буюу 13.0 хувиар тус тус буурсан байна.

II.2. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны 7 сарын гүйцэтгэлээр 9.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (13.5%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 7.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 881.7 (14.3%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 876.4 (40.7%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 30.9 (0.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.0 хувийг эзэлж байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний 7 сарын байдлаар 11.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.7 (16.8%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 8.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (18.0%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 779.0 (34.0%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 484.4 (12.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 8.3 (71.1%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 7.0 (60.1%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

                                                                           III. гадаад худалдаа

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 7 сарын байдлаар 8.1 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 696.4 (9.4%) саяам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1.1 тэрбум ам.доллараар ерэг гарсан байна.

3.1. Экспорт

Экспорт 4.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 454.8 (11.0%) саяам.доллараар өссөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 82.6 хувийг эзлэж байна.

Чулуун нүүрсний экспорт 2019 оны эхний 7 сард 1,787.9 сая ам.долларын 20.8 сая тн нүүрс экспортолсоныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 177.2 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 257.8мян.тн-оор тус тус их байна. 2018 оны мөн үед 1 тн нүүрсний хилийн дундаж үнэ 78.4 ам.доллар байсан бол энэ онд 85.9 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 98.0%-ийг БНХАУ руу гаргасан байна. 

Зэсийн баяжмалын экспорт 2019 оны эхний 7 сард 867.7 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 23.8 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 19.6 мян.тн-оор тус тус их байна.  Гэвч 2018 оны эхний 7 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1,386.7 сая ам.доллар байсан бол тайлант сард 10,382.8 сая ам.доллар болжээ.

Төмрийн хүдрийн экспорт 2019 оны эхний 7 сард 4,834.7 мян.тн буюу 311.3 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 874.2 мян.тн-оор, үнийн дүн нь 129.9 сая ам.доллараар тус тус өсчээ. 1 тн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 64.4 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.6 ам.доллараар өссөн байна.

Боловсруулаагүй нефтийн экспорт 2019 оны эхний 7 сард 3,725.9 мян.барбуюу 210.6 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 125.2 мян.бар-иар, үнийн дүнгээр 40.5 сая ам.доллараар тус тус бага байна. 1 бар нефтийн хилийн дундаж үнэ 65.2 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 56.5 ам.доллар болж буурчээ.

Цайрын баяжмалын экспорт 2019 оны эхний 7 сард 82.8 мян.тн цайрын баяжмалын 1 тн-ыг дунджаар 1,468.5 ам.доллараар экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 266.9 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 121.5 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 2.2 сая ам.доллараар буурчээ.

Хайлуур жоншны экспорт 2019 оны эхний 7 сард 114.9 сая ам.долларын 359.1 мян.тн жонш экспортолсон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 119.2 мян.тн-оор, үнийн дүнгээр 35.5 сая ам.доллараар тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 319.9 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.9 ам.доллараар буурсан байна. Хайлуур жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортолсон ба 29.6%-ийг ОХУ-д, 70.1%-ийг БНХАУ-д тус тус ногдож байна.

 Молибдений баяжмалын экспорт 2019 оны эхний 7 сард 29.1сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний 1 тн-ны экспортын хилийн дундаж үнэ 8,015.5 ам.доллараас 8,814.7ам.долларт хүрч, 799.26ам.доллараар өсчээ. 2019 оны эхний 7 сард 3,303.06 тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 57.8 тн-оор бага байна. Молибдений баяжмалын 70.2%-ийг БНХАУ-руу гаргасан байна.

Алтны экспорт 2019 оны эхний 7 сард 4,665.2 кг алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,233.3 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42,104.9 ам.доллар байсан бол энэ онд 41,998.0ам.доллар болж 106.9 ам.доллараар багассан байна. Алтны экспорт үнийн дүнгээр 195.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 51.4 сая ам.доллараар өсчээ.

3.2. Импорт

Импорт 3.5тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 241.6 (7.4%) сая ам.доллараар өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний импорт 778.2 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 47.8 сая ам.доллараар буюу 6.5%-иар өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний импортын 84.8 %-ийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. 2019 оны эхний 7 сард 659.7 сая ам.долларын 1,045.2 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 157.6 мян.тн-оор, үнийн дүнгээр 55.7 сая ам.доллараар тус тус өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 88.7%-ийг автобензин, дизель түлшний импорт, үүний 31.8 хувийг автобензин, 68.2 хувийг дизель түлшний импорт эзлэж байна.

Автобензины импорт 2019 оны эхний 7 сард 1,045.2 мян.тн автобензин импортолсон нь 2018 оны мөн үеийн дүнгээс 157.6 мян.тн-оор их байна. 2018 оны мөн үед 1 тн автобензины импортын дундаж үнэ 693.9 ам.доллар байсан бол 2019 оны эхний 7 сард 594.6 ам.доллар болж 14.3%-иар буурсан байна.

Дизель түлшний импорт 2019 оны эхний 7 сард 641.9 мян.тн болж 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 155.3 мян.тн-оор өссөн байна. 2018 оны эхний 7 сард  1 тн дизель түлшний импортын дундаж үнэ 651.1 ам.доллар байсан бол 2019 онд  622.0 ам.долларт хүрч 29.1 ам.доллар буюу 4.5 хувиар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 82.5 сая ам.доллараар нэмэгджээ.

IV. ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ТАЛААР

IV.1 Газрын тосны олборлолтын чиглэлээр:

Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй.

Энэ оны 07 дугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 4.09 сая баррель буюу 554,957 тонн газрын тос олборлож, 3.87 сая баррель буюу 525,300 тонн газрын тос экспортлож 134.34 тэрбум төгрөг (40%) -ийн орлого хуримтлуулаад байна.

IV.2 Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:

2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:

  • А-80    автобензин 37;
  • Аи-92  автобензин 42;
  • Дизелийн түлш      37;
  • ТС-1 онгоцны түлш 20хоногийн нөөцтэй байна.

1191.830 мянган тонн шатахуун импортоллоо.

Бөөний үнийн хувьд "Мон-Петэкс" ХХК-ийн дизелийн түлш 20 төгрөг, Дархан-Уул аймагт Аи-92 автобензин 30-70 төгрөг, дизелийн түлш 20-40 төгрөгөөр тус бүр буурсан байна. Жижиглэнгийн үнийн өөрчлөлтийг орон нутаг дахь төлөөлөгчид болон компаниудын ирүүлсэн мэдээг үндэслэсэн бөгөөд мэдээнээс харахад 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үнэд өөрчлөлт ороогүй байна.

IV.3 Тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ

2019 оны 8 дугаар сарын 27-ны  өдрийн байдлаар  Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын  хайгуул, ашиглалтын  2889  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

 

Тоо

Хувь

Гектар

Хувь

Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь

Нийт  

2889

100%

7 809 756.84

100%

5.00%

Хайгуулын

1225

42.40%

6 215 218.31

79.6%

4.00%

Ашиглалтын

1664

57.6%

1 594 538.53

20.4%

1.0%

 

Хөдөлгөөн /2019.07.01-07.31 байдлаар/

Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах

18

Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл

4

Барьцаалсныг бүртгэх

2

Бүхэлд нь буцааж өгөх

20

Бүхэлд нь шилжүүлэх

9

Хугацаа Дуусгавар болох

10

Цуцлагдсан

11

V. ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хүнд үйлдвэрийн хэлтэс

Монгол Улсын эдийн засгийн суурь бүтцийг бүрдүүлэх, хүнд үйлдвэрлэлийн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, тус салбарт хөрөнгө оруулалт татах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 214 дүгээр тогтоолоор “Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр” баталсан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/180 дугаар тушаалаар “Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”  батлагдсан бөгөөд энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд 5 жилийн хугацаанд 2 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр хууль эрх зүй болон татварын таатай, тогтвортой орчин бий болох, гадаад улс орнуудтай хүнд үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах, хар болон өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг байгуулах бэлтгэлийг хангах, алт цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулах, ган бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах зорилгоор үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нүүрс, химийн үйлдэрлэлийг хөгжүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, металл хийц, машин үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэлтгэх чадавхжуулах нөхцөл бүрдэнэ.

 

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    22 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    29 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    45 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    1 цаг 24 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    1 цаг 49 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    1 цаг 56 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    2 цаг 36 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    2 цаг 59 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    4 цаг 51 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    4 цаг 56 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    5 цаг 27 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    5 цаг 52 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    5 цаг 54 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    6 цаг 10 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    6 цаг 15 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    6 цаг 23 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    7 цаг 33 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    7 цаг 39 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    23 цаг 24 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    Өчигдөр 16 цаг 40 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК