БСШУСЯ-аас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд тэтгэлэг олгох уралдаан зарлаж байна.
Уралдаанд орон нутгийн их, дээд сургууль, коллежийн оюутнууд, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны хөтөлбөрөөр суралцаж байгаа болон Хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцох юм. Ингэхдээ 1-2 дугаар курсийн оюутнууд оролцох боломжтой аж.
Тодруулбал, “Хүүхэд хамгаалал”, “Цахим орчны халдлагаас сэргийлэх”, “Соён гэгээрүүлэх”, “Соёлтой Монгол” хүн зэргээр бичих бөгөөд зургаан сарын хугацаатай үргэжлэх юм байна.
Уралдаанд шилдэгээр шалгарсан төслийн цар хүрээ, гарах үр дүнгээс хамаарч 5-10 сая төгрөгөөр тэтгэлэг олгоно. Төслийг мэдүүлгийн маягтыг өргөдлийн хамт ирэх сарын 20-ны өдрийн 12.00 цаг хүртэл харьяа их, дээд сургуулийн оюутны асуудал хариуцсан албанд хүлээн авна.