Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн үзэсгэлэнт гэргий М.Баттуул хөл хүнд болсон байна.
Хосууд 2011 онд гэр бүл болсон бөгөөд хоёр охин, нэг хүүтэй юм. Өдгөө ууган охин долоо настай бол дунд охин нь зургаа, бага хүү нь таван настай юм.
Харумафүжи Д.Бямбадорж нь өнгөрсөн 2018 онд "Шинэ Монгол-Харумафүжи” сургуулиа нээж, Японы боловсролын хөтөлбөрийг Монголд нутагшуулах ажлыг эхлүүлсэн билээ.
Тэгвэл тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт өчигдөр буюу энэ сарын 1-нд болж, Харумафүжи Д.Бямбадорж аваргын ээж Ц.Мягмарсүрэн, эхнэр М.Баттуул нары хамт нээлтийн ёслолд оролцжээ.
Сэтгэгдэл (3)