Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутагт орших Бага нууранд бор галуу, цахлай, алаг нугас зэрэг 30 орчим шувуу үхэж, 20 орчим шувуу өвчилсөн байна. Энэ тухай тус сумын Засаг дарга Ч.Батдөл өнгөрсөн наймдугаар сарын 30-ний 13.50 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.
Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой комисс хуралдаж, Онцгой байдлын газрын 2, Цагдаагийн газрын 5, Зооноз өвчин судлалын төвийн 2, Мал эмнэлэг үржлийн газрын 2, Эрүүл мэндийн газрын 1, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 1, Ус цаг уур орчны шинжилгээний газрын 1, нутгийн захиргааны байгууллагын 2, нийт 14 албаас бүрдсэн ажлын хэсэг гаргаж, Бага нуур руу явуулжээ. Тэд үхсэн шувуудаас шинжилгээний сорьц аван, газарт булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.
Сэтгэгдэл (1)