Морьт харвааны 15 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 01 хүртэл БНСУ-ын Чунжү-Си хотод зохион байгуулагджээ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлж, "Хан Монгол" морьтон холбооны Э.Эрдэнэ ахлагчтай таван тамирчин оролцов.
Долоон төрлөөр зохион байгуулагддаг тэмцээнд Э.Эрдэнэ хоёр алтан медаль, Н.Даваадорж нэг алтан медаль, Г.Идэрбаатар, н.Пүрэвмандах, н.Пүрэвээ нар хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж үнэмлэхүй ялалт байгуулжээ.
Түүнчлэн нийлбэр дүнгээр Гранпри нэгдүгээр байр цомын эзнээр Э.Эрдэнэ шалгарч, залуу харваач н.Пүрэвмандах гуравдугаар байрын эзэн боллоо.
Б.Жаргал