Энэ сарын 3-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Жаргалант багийн Жаргалант гэдэг газар, сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км-т намаржиж байсан, иргэн А-ийн гэр дээр аянга буужээ.
Аянга буух үеэр иргэн А-гийн нуруу, хөл түлэгдсэн учир аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Одоогийн байдлаар эмэгтэйн биеийн байдал дээрдэж байгаа бөгөөд шарх нь эдгэрч байгаа аж. 2019 оны зуны хувьд аймгийн хэмжээнд таван удаа аянга буужээ.
Сэтгэгдэл (1)