Зүүн хойд Азийн бүс нутгуудын хамтын ажиллагааны форум Улаанцав хотноо эхэллээ. Тус форумд Хятадын талаас 343 хүн, Монголын талаас 150 хүн, бусад орноос 248 хүн оролцож байна.
ӨМӨЗО-ны намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ли Жихөн, БНХАУ-ын Худалдааны Яамны туслах сайд Рэнь Хунбин, Монгол Улсын ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан, Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин, БНСУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Жан Ха-Сун, ОХУ-ын Красноярск мужийн ХАА, Худалдааны орлогч сайд Москаленко Сергей Викторович, Израйлийн Азийн худалдааны танхимын дарга Матан Вилнай нар оролцож байна.
Б.Жаргал