БНХАУ, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд хятад ном уншлагын танхим Улаанбаатар их сургуулийн төв номын санд нээлтээ хийлээ.
"Хятад номын уншлагын танхимын нээлт нь 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний нэг хэсэг бөгөөд хоёр орны соёлын солилцоог бэхжүүлэх, монголчуудыг Хятад улсын талаар гүн гүнзгий ойлголттой болгоход туслах зорилготой" аж. Хятадын талаас тус танхимд уран зохиол, түүх, хэл шинжлэл, анагаах ухаан, спортын зэрэг сэдэв агуулгатай 1000 гаруй ном хандивласан байна. "Бид Хятад улстай хамтын ажиллагаагаа ихээхэн идэвхжүүлж байгаа. Одоогийн байдлаар манай их сургууль Күнзийн хүрээлэн, Таижигийн сургалтын төв зэргийн үйл ажиллагаа явуулж байна" гэж тус сургуулийн захирал С.Байгалсайхан онцолсон юм. Мөн тэрбээр “Уншлагын танхим нь манай оюутнуудад Хятад улсыг илүү сайн ойлгоход тусална гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Б.Лхам