Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдүгээр цэцэрлэгт цусан суулга өвчин гарсан, нэр бүхий зургаан хүүхэд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл цацагдсан билээ. Уг мэдээллийн мөрөөр ХӨСҮТ-өөс тодруулахад, "Онош батлагдаагүй байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан. Манай байгууллагаас дээрх цэцэрлэгт ажиллана. Байгууллагуудын хийсэн хяналт, шалгалт болон лабораторийн хариугаар бүх зүйл тодорхой болно. Одоо хүүхдүүдийн биеийн байдал дээрдэж байна. Шинжилгээний хариу бүрэн гараагүй байхад элдэв таамаг дэвшүүлэхгүй байхыг хүсэе" гэлээ.