зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: “MCS”-ийн боссуудад таалагдахгүй бол Ерөнхий сайд хэзээ ч болохгүй. Ийм л байна

2019-9-17
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

З.Энхболд: Би З.Энхболд гэдэг хувь хүнийхээ үүднээс бус Ерөнхийлөгч Х.Баттулгын байр сууриа илэрхийлж суугаа хүн. Ардчиллын 30 жилийн эрдэм шинжилгээний хуралд хоёр хуудсанд багтааж байр сууриа илэрхийлсэн. Алдаатай, оноотой 30 жил болж өнгөрсөн байна. Зөвхөн монголчууд алдаж ирсэн юм биш. Суралцах цаг бидэнд хэрэгтэй. Алдсан алдаагаа залруулах боломж УИХ-д байсан боловч боломжоо алдчихлаа. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг Ерөнхийлөгч санаачлаагүй. Гүйцэтгэх эрх мэдлийг тогтвортой байдал гэсэн УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл. Гоё реклам цацагдсан. Энд бичигдсэн зүйл нь биелэх юм байх гэж бодоод Ерөнхийлөгч хуулийн төслөө хүргүүлсэн. Гэтэл 80 хувь нь алга болсон. УИХ-ын гишүүдийнх болохоор 80 нь дэмжигдсэн. Тиймээс Ерөнхийлөгч энэ сарын 9-ний өдөр бичиг хүргүүлж, саналаа татсан. Асуудал маш энгийн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь гүйцэтгэх засаглалаа бэхжүүлье гэдгээс эхэлсэн. Гэтэл Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлдэг тогтолцоон дээр 62-ын бүлэг нөгөө тийш нь дараад хуучнаар нь үлдээсэн. Ийм өөрчлөлт хийх хэрэг байна уу.

ЭШЛЭЛ 2.

Д.Лүндээжанцан: Гурван парламент дамжиж яригдсан сэдэв. Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулахыг Үндсэн хуульдаа тусгасан. Энэ бодит механизмыг эцэг хуульдаа тусгасан байх ёстой. Гэтэл төрийн эрх мэдлийн тэнцвэргүй байдал үүссэн. Их хурал хоёр том эрх мэдлээсээ татгалзая гэсэн шүү дээ. Нэг нь томилгоо буюу Ерөнхий сайдл танхимаа бүрдүүлэх. Нөгөөх нь төсөв.

ЭШЛЭЛ 3.

З.Энхболд: Ерөнхий сайддаа эрх мэдэл өгөхгүй гэж байгаа юм бол ард түмэнд сонголтыг нь өгчих л дөө. Ерөнхий сайдыг сонгодог 39 гишүүн бүх асуудлын суурь юм биш үү. Засаглал тогтворгүй байгаа нь улс төрийн намд биш юм байна. Тэрбумтангууд улс төрд өөрсдийн төлөөлөө суулгадаг байсан бол одоо өөрсдөө орж ирээд суудаг боллоо. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг байх тогтолцоог Ц.Мөнх-Оргил гишүүн хамгийн их эсэргүүцсэн. Тэдний компани хохирох гээд байна аа даа. MCS-ийн эрх ашгийг хамгаалж байна гэж наанаа хэзээ ч хэлэхгүй шүү дээ. Ерөнхий сайдаа ард түмэн сонгодог байя гэсэн энгийн санал хүргүүлсэн. Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог биз дээ. Ард түмэн сонгууль өгөөд сурчихлаа шүү дээ.

ЭШЛЭЛ 4.

Д.Лүндээжанцан: Шинэ Ерөнхий сайдыг нэр тодруулчихаад оруулж ирдэг, Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бүрдүүлдэг заалт олонхийн санал авч чадаагүй. 57 гишүүн дэмжих ёстой. Гэтэл 54, 55 болчихоод байсан. УИХ-ын гишүүд өөрсдийн саналаа өгсөн. АН-ын 7 гишүүн өөр өөр санал хүртэл өгдөг. Ийм байхад гол асуудалд дэмжлэг авч чадсан нь сайшаалтай.

ЭШЛЭЛ 5.

З.Энхболд: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах нь учир дутагдалтай. Ялангуяа 30 тэрбумыг зарцуулах юм бол больчих хэрэгтэй. Үүнийхээ оронд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийж чадаагүй засаглалынхаа хэлбэрийг асуух хэрэгтэй.

ЭШЛЭЛ 6.

Д.Лүндээжанцан: Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг байх заалт унасан. Учир нь нэг хүний дарангуйлал тогтох гээд байна гэж эмзэглэсэн. Буруу зүйл хийвэл огцруулж чадахгүй байдалд хүрэх байх гэж шүүмжилсэн. Гэтэл нөгөө талд Засгийн газар нь богино настай, байнга солигдож байна. Ийм хоёр туйлширлын дундуур “Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжвэл Засгийн газрыг огцруулна” гэсэн заалтыг “Нийт гишүүдийн” гэж өөрчлөх гэж оролдсон. Хэрвээ Ерөнхий сайдаа томилж чадахгүй бол тараах зарлигийг Ерөнхийлөгч гаргаж байя. Хяналтыг ингэж тэнцвэржүүлэхийг хичээсэн.

ЭШЛЭЛ 7.

З.Энхболд: Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гэхээр Х.Баттулга шууд Ерөнхийлөгч болчих юм шиг инээдтэй юм яриад байхын. Бүх зүйл шинээр эхэлнэ шүү дээ. Нэг гараанаас эхэлнэ гэсэн үг.

ЭШЛЭЛ 8.

Д.Лүндээжанцан: Үндсэн хуульд жижиг нэмэлт, өөрчлөлт гэж байхгүй. Орсон нэмэлт, өөрчлөлт бүр цаанаа утга, агууллагатай. Дагаад маш их эрсдэлийг дагуулж байдаг.

ЭШЛЭЛ 9.

З.Энхболд: Органик хуулиар зохицуулж болж байгаа юм бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ямар хэрэгтэй юм бэ. Ямар ч хэрэггүй биз дээ?

ЭШЛЭЛ 10.

Д.Лүндээжанцан: Яахав, баталгааг нь давхар хийж өгсөн юм. Шүүхийн хараат бус байдлын заалтууд Ерөнхийлөгчөөс ч, УИХ-ын гишүүдийн саналыг ч оруулсан. Ард нийтийн зүгээс гишүүдийн тоог нэмэх хэрэггүй ээ. 100 ямаанд 60 ухна гэдэг шиг зардал мөнгө нь дийлдэхгүй гэсэн.

ЭШЛЭЛ 11.

З.Энхболд: Монголын ард түмэн гишүүдийн тоог нэмэх дургүй байгаа юм бол цөөлбөл дуртай байх юм биш үү

ЭШЛЭЛ 12.

Д.Лүндээжанцан: Тийм саналтай хүмүүс байсан. Та Ерөнхийлөгчийн засаглалыг агуулж байх шиг байна. Нэг хэсэг нь ийм бодолтой байж болно. Хэт цомотгох нь бас эрсдэлтэй. Үндсэн хуульд парламентийн засаглалтай байна гэж заасан. Энэ ч утгаараа засаглалаа асуух боломжгүй. Үндсэн хуулийн журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа дараагийн асуудлаа ярих ёстой.

ЭШЛЭЛ 13.

З.Энхболд: Үндсэн хуульд ямар ч асуудлаар санал асуулга явуулж болно гэж заасан байдаг. Гэтэл Лүндээжанцан гишүүн болохгүй гэх юм. Өөрөө зохиож яриад байна.

ЭШЛЭЛ 14.

Д.Лүндээжанцан: Ерөнхийлөгчийн засаглал муу гэж би хэлэхгүй. Гэхдээ би дэмжихгүй.

ЭШЛЭЛ 15.

З.Энхболд: Д.Лүндээжанцан гуай шиг хүмүүс “Ерөнхийлөгчийн засаглал бол тоталитар дэглэм юм” гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлчихэж. Үүнд тайлбар хийх ёстой. Гүйцэтгэх засаглалын тэргүүнээ парламентаас сонгож байвал парламентийн засаглал. Харин ард түмэн сонгож байвал Ерөнхийлөгчийн засаглал. MCS группт таалагдахгүй бол хэзээ ч Ерөнхий сайд болохгүй. Яагаад гэвэл, Ц.Мөнх-Оргил гишүүн зүтгэсээр байгаад аваад үлдчихэж байгаа биз дээ. Сайдаа мэдэхгүй Их хурал гэж юу байсан юм бэ гэж хоёр өдөр дайрлаа.

ЭШЛЭЛ 16.

Д.Лүндээжанцан: Яагаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг ярих болов гэхээр үүнийг бахь байдгаар нь байвал парламентийн засаглал бүтэхгүй юм байна гэдэг өнцөг гаргаж ирж байна. Тиймээс л сайн, муу нэр зүүсэн ч хамаагүй, өөрчлөх ёстой. Парламент нь парламент шиг байя. УИХ-ын гишүүд хариуцлага алдвал эгүүлэн татая. Төсөв рүү хутгалдаг асуудлыг зогсооё.

ЭШЛЭЛ 17.

З.Энхболд: Ийм юм болдоггүйг өөрөө мэдэж байгаа биз дээ.

ЭШЛЭЛ 18. 

Д.Лүндээжанцан: Засах гээд байгаа юм биш үү. Ерөнхийлөгчийн засаглал руу явуулах нь улс орноо хорлосон зүйл болно. Боломжтой саналуудыг дэмжсэн. Давхар дээлийг тайлах асуудалд бид анхнаасаа Ерөнхий сайд болон дөрвөөс дээшгүй гишүүн байя гэдэг санал гаргасан. Ерөнхийлөгчийн засаглалын хувьд “Олноороо хэлэлцвэл буруугүй” гэдэг монгол үг бий. Тиймдээ ч парламентийн засаглалыг монголчууд сонгосон.

ЭШЛЭЛ 19.

З.Энхболд: Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн засаглалтай, эсвэл парламентийн засаглалтай байх эсэхийг ард түмнээсээ асууж өгөхийг гишүүдээс хүссэн. Гэтэл тулгаж байна гэх юм. Яагаад үүнийг асууж болохгүй байгаа юм бэ.

ЭШЛЭЛ 20.

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулиар болохгүй байгаа юм. Үндсэн хуульд гар хүрч болохгүй, нөгөөх нь дорвитой өөрчлөлт алга гэсэн хоёр туйлшрал байна.

ЭШЛЭЛ 21.

З.Энхболд: Энэ сарын 9-ний өдөр Ерөнхийлөгч албан бичиг явуулах хүртлээ парламентийг парламент шиг байна гэж найдсан. Адаг сүүлд нь бүгдийг нь будаа болголоо. Энэ зургаан хуудас юмыг хэн ч уншихгүй. Ач холбогдолтой биш. 30 тэрбум төгрөгөө больсон юм байна. 15 тэрбум төгрөгийг салхинд хийсгэвэл цамаан зан шүү.

ЭШЛЭЛ 22.

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн нэг үгийг өөрчлөхийн тулд 15 тэрбум төгрөг зарцуулах шаардлага гарахыг үгүйсгэхгүй. Дэлхийн улс орнуудад 20 жил ярьсан заалт ч байдаг.

ЭШЛЭЛ 23.

З.Энхболд: Гүйцэтгэх засаглал ч ялгаагүй. 2016 онд М.Энхболд намаа ялуулахад бүх ард түмэн түүнийг Ерөнхий сайд болох юм шиг санаж байсан. Гэтэл бүх зүйл эсрэгээрээ болсон. 1996 онд Ц.Элбэгдорж сонгуульд хамгийн олон суудал авсан. Баянхонгороос нааш ирэх замд нь Ерөнхийлөгч асан П.Очирбат, нийтлэлч Баавар нар хуйвалдаад сонгуульд огт оролцоогүй Энхсайханыг Ерөнхий сайд болгочихсон юм шүү дээ.

ЭШЛЭЛ 24.

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн 19 зүйлд өөрчлөлт оруулах гэж байна. Дээд талдаа 24 зүйлд өөрчлөлт оруулах ёстой. Парламент тарах эсэх асуудал гэнэтийн асуулт байна. Ордонд яригдсан юм билээ. Хариулцлага алдсан парламент тардаг байх ёстой. Миний амьдралын түүхээс харахад бүхий л парламент муу нэртэй байсан. Нэг юм болонгуут тараад байвал муу жишиг тогтоно. Зүй тогтлоороо явах ёстой юм л даа. Түүнээс биш сандал ширээтэйгээ зууралд гэхгүй. Бүлгийн хурлаар УИХ тарах ёстой гэдэг зүйл яриагүй. 51 гишүүн дэмжиж байж шийднэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг ярьж дууссаны дараа ийм яриа гарсныг үгүйсгэхгүй. Миний зарчмын байр суурь байвал Засгийн газар тогтвортой байна гэдэг шиг УИХ ч гэсэн бүрэн эрхийн хугацаанд сайн ажиллах ёстой. 

image

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг дууссантай холбогдуулан ард нийтээр санал асуулга явуулахыг УИХ-ын чуулганаас дэмжсэн билээ. Уг санал асуулгад Ерөнхийлөгч Х.Баттулга засаглалын хэлбэрээ ард түмнээсээ асуух ёстой гэсэн санал оруулсан юм. Үүнэй холбогдуулан C1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, хуулийн төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар уригдлан оролцсон юм. Ингээд онцлох 24 эшлэлийг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
"Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (55)

  • DR MAXWELL (129.205.124.240)
    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Батаа (202.21.113.66)
    Ард түмэн, ард түмэн гээд дандаа хувийнхаа юмыг хийнэ. ТӨХ-ийн дарга байхдаа өмч хувьчлалаар байрны орц хувьчлан авсан, УИХ-ын дарга байхдаа Таван толгойн гэрээг нурааж, шахааны бизнес болгосон, одоо бүр эрх мэдлийг хулгайлан авч хаан болохоор шийдсэн бололтой.
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
  • hun (202.21.113.66)
    Ene hun Uls orond olon jil gai udna gej aij yavdag daa
    2019 оны 10 сарын 09 | Хариулах
  • иргэн (202.21.115.126)
    Хар тамхи гээд сүйд болоод байдаг харин энэ хүний эрхтэний наймаа чинь хамаагүй юм уу.Хаа сайгүй ийм комент ил бичээд байж болдог юм уу.Ар талд нь мэдээж чадалтай эрх мэдэлтэнгүүд байгаа болхоор уу?
    2019 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.24.20)
    МОНГОЛЫГ СҮЙРҮҮЛЭХ ҮНДСЭН ХУУЛИЙГ САНААЧЛАГЧДЫН НЭГ ЛҮНДЭЭ ЛҮДНҮҮДЭЭС ЭРТХЭН САЛАХГҮЙ БОЛ ШАР СЭМЖИЛСЭН ӨВӨГЧҮҮЛ ТОГЛООД ДУУСАХ НЬ.ТЭДНИЙ МЭДДЭГ ГЭЖ ЮУ БАЙХАВ.ХУУЧНААСАА САЛЖ ЧАДАХААРГҮЙ БОЛСОН КОММУНИСТУУДААС КОММУНИСТ Л ҮНЭРТЭНЭ БИЗ ДЭЭ.КОММУНИСТ ДЭГЛЭМИЙН ХУУЛЬ ГАРАХААС АРДЧИЛСАН ХУУЛЬ ГАРАХГҮЙ.ХУУЛЬ БУРУУ БАЙГАА НЬ КОММУНИСТУУДААР ХИЙЛГЭСЭНД Л БАЙГАА ЮМ ДАА.ИЛЖИГНҮҮД
    2019 оны 10 сарын 05 | Хариулах
  • DR. ADITY (41.203.78.162)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
    2019 оны 09 сарын 29 | Хариулах
  • DR. UROLOGIST (41.203.78.162)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
    2019 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.108.226)
    z enhbold mundag hun de
    2019 оны 09 сарын 28 | Хариулах
  • зочин (124.158.73.28)
    Мөнхбаясгалан сэтгүүлч яагаад хоёр танхимтай парламентийн тухай юу ч асуудаггүй, нөгөө 2-ч энэ талаар яагаад үг дуугардаггүй юм болоо
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (119.40.103.37)
    MCS-ийн талд гарсан хууль бус шийдвэрүүдийг шалгуулах хэрэгтэй. Энхболд голыг нь олж хэлсэн байна.
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • zochin (202.126.88.208)
    ene enhbold gedeg hvn bitgii hvmvvsiin tarhi ugaagaad bai l daa
    2019 оны 09 сарын 24 | Хариулах
  • зочин (183.177.97.70)
    Энхболд дандаа хүний нэр оруулаад ярих юм хүний муу их үздэг хүн дээ хажуудахаасаа жишээ аваад яриач
    2019 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (122.201.19.99)
    MCS-гэдэг компанийг төр өөрийн эрхшээлдээ авч болдогүй юм ууу эсвэл эздийн шоронд хатаах хэрэгтэй хамсаатангуудыг нь төрөөс зайлуул
    2019 оны 09 сарын 23 | Хариулах
  • Е (103.212.117.29)
    MCS n луйварчид муусайн хашааны банхарууд 7 унээрээ халуун тамд буцалнаа
    2019 оны 09 сарын 23 | Хариулах
  • зочин (203.91.115.45)
    З.Энхболдод Монгол Улс алтан хөшөө босгох ёстой учир нь Таван толгойг Элбэгдорж Энхсайхан Сайханбилэг "MCS" компани тэдгээрийн УИХ дахь төлөөл болсон нөхдүүд Хятадын төрийн өмчит Шинхуа компанид 100 жилийн хугацаатай өгөх гэж байхад нь З.Энхболд Их хурлын дарга байхдаа ажлын хэсэг байгуулж шалгуулаад Их хурлаар оруулж хэлэлцүүлэн Монгол Улсдаа Таван толгойг авч үлдсэн юм даа тэгээгүй бол хятадууд 100 жилээр түрээслээд хамаг баялгийг зөөгөөд дуусна дээр нь бид өртэй хоцрох байсан даа муулбал тэр Элбэгдорж Энхсайхан Сайханбилэг Энх Амгалан Хаянхирваа гэсэн хятадуудад үйлчилдэг хүмүүсээ муул
    2019 оны 09 сарын 21 | Хариулах
    • Ард түмэнд биш Өөртөө авч үлдсэн юм бишүү
      2019 оны 09 сарын 21
  • улаан (64.119.21.98)
    хэн олон хүнийг ажилтай болгож хэн нь улсын татварт олонсая төгрөг төлж хэн нь олон томоохон үйлдвэр шинээр байгуулж хэний бизнесийн үйл ажиллагаа олон улсад танигдаж хэний үйл ажиллагаа тогтвортой байгааг хүн бүр харж байхад төрийн тэргүүн түүний шадар зөвлөх хоёр л огт харахгүй байна уу ингэж улс орон өөрийгөө авч яваа томоохон аж ахуйн нэгжээ унагаж устгаж хөгждөггүйг мэдэхэл хүмүүс даан ч атаа жөтөө гэж
    2019 оны 09 сарын 20 | Хариулах
  • иргэн (202.131.235.74)
    З.Энхболд даргаа гишүүдийн тоог нэмэхгүй гэсэн ард түмний саналд та юунд бухимдав
    2019 оны 09 сарын 20 | Хариулах
  • zochin (150.129.143.137)
    Undsen huulid uurchlult hiih gol shalguuruudiig ni demjeegui unagasan odoo ene ih ural tarah heregtei undsen huuliig tsaash heleltseh shaardlagagui bolson
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
  • зочин (202.179.2.250)
    монголчууд энэ их хурлын гишүүдээр үндсэн хуульдаа гар хүргүүлэхгүй гэж байгаа шүү. яагаад Лүндээжанцан тэргүүлээд заавал үндсэн хуулийг өөрчлөх гээд зүтгээд байгаа юм бэ. цаана нь өөр улсын эрх ашигтай холбоотой асуудал явж байгаа юм биш байгаа даа. сайн бодоорой монголчуудаа. сонор сэрэмжээ дээшлүүлэх цаг болсон шүү.
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
  • DR. ADITY (41.203.78.117)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
  • DR. PRADHAN (41.203.78.117)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (59.153.85.79)
    eronxiilogchiin zasaglal gej yrixaar daxin songogdox shans bxgui nam bxgui mongo bxgui bolno gexees MANAN -gixan uxlee tertei tergui ta naaraas xenench garaxgui gorid
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • зочин (103.57.94.57)
    Цензургүй мэтгэлцээн нэвтрүүлгийг үзээд хүний өмнөөс яаж мэтгэлцээд байгааг ойлгосонгүй. Хүн өөрийн үзэл бодлоор ярихаас биш хүний өмнөөс яаж ярих вэ. Ерөнхийлөгч өөрийн бодлоо бичээд гарын үсгээ зураад З.Энхболдод өгөөд түүнийг нь уншвал одоо хүний өмнөөс уншиж байна гэж ойлгомоор. Ерөнхийлөгч MCS-ийнхнийг үздэггүй гээд байсан нь Энхболдын ярианаас үнэн бололтой. Манай ерөнхийлөгч Соц-ын үеийн хэдэн гол хүнсний үйлдвэрүүдийг хувьчилж авснаас өөрөөр бизнес хийгээгүй дандаа өөрийн чадаагүйг хийсэн хүмүүст атаархаж явдаг гэсэн. Харин тэр MCS-ийнхэн нь оргүйгээс бизнес босгосон гэж ярилцдаг.
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • zochin (150.129.141.169)
    Ene tsenzuurgyi nertei Z.Enhkbold, MEnhkbayasgalan 2 mundag hkuulich LUNDAAJANTSAN ruu khichneen muukhai dairch baibaa Odoo iim yrilstlat buu orolst C1 g hkaa
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.24.25)
    Ярих юм олдохгүй ялагдаад ирэхээрээ mcs гээд л аврагдах уу.
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.166.196)
    MCS ийн боссудын хэмжээнд тархи нь ажиллахгүй болохоор атаархаж муулахаас өөр яахав
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
    • толгой сайн ч юу байхав хулгай хийхдээ сайн л даа, эргэх хорвоо гэж...
      2019 оны 09 сарын 18
  • Zochin (122.201.22.223)
    Д.ЛҮНДЭЭЖАНЦАН МАШ ЗӨВ ТАЙЛБАР ХИЙЖ БАЙСАН. ЯАГААД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ РУУ УЛАЙРААД ХӨТЛӨГЧ СЭТГҮҮЛЧ ХҮРТЭЛ УЛААН ЦАЙМ ДАВШИЛСАН АСУУЛТ ТАВИАД БАЙДАГ ЮМ. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ НИЙГЭМ ХҮСЭХГҮЙ ЗАРИМ НЭГЭН ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧООД ӨШ ХОНЗОНГООР ХЭН НЭГНИЙГЭЭ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХНААР АЙЛГАЖ ДАРЖ АВАХ БОДЛОГО ЯВУУЛААД БАЙДАГ ЮМ БИШ ҮҮ. НЭГ ХҮНД ЭРХ МЭДЭЛ ШИЛЖВЭЛ ЮУ БОЛОХ УУ.БОДОХ Л ХЭРЭГТЭЙ.
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.88.39)
    Энхболд нухацтай хүлээж авдаг
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • иргэн (202.9.43.29)
    Үлдэж байгаа цөөхөн сардаа МАН болон ерөнхийлөгч , засгийн газар ард олондоо амласан зүйлүүдээсээ жаахан ч боловч хийгээсэй, хийхдээ хүчээ нэгтгээд хов жив хэрүүл атаархал попрох үзэл бодлоосоо салж эв эеийг хичээж хамтран ажилмаар л байх юм. Хэвлэл мэдээлэл ч тэдний хүчийг нэгтгэх талаас ажиллмаар л байх юм
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • Амараа (202.126.88.39)
    Энхболдыг дэмжиж байна. Юмыг нуруутай хүлээж авдаг нь мундаг юмуу даа
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • Zochin (202.126.89.134)
    Tom gurend bol yrunhiilugch zasaglal zugeer, jijig ulsad bol 1 hunii zasaglal tom gurnuud dor ni zalgih bailgui dee, delhiid iim jisheenuud olon shuu
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • zochin (185.39.141.46)
    orsiin rosgonii hemjeenii hvn amtai baij 76 ulugching tahij jargaan hodoodoo honholzuulj suuh ch gej dee . lvndee jantsan . 30 jil . mongoliin pralement geech bvleg deeremchid ni mongoliig hytadad tushaachihsan aa tailbarlah heregtei . vhsen hatsan gants hvnii daranguilal ...
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • zochin (185.39.141.46)
    orsiin rosgonii hemjeenii hvn amtai baij 76 ulugching tahij jargaan hodoodoo honholzuulj suuh ch gej dee . lvndee jantsan . 30 jil . mongoliin pralement geech bvleg deeremchid ni mongoliig hytadad tushaachihsan aa tailbarlah heregtei . vhsen hatsan gants hvnii daranguilal ...
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.90)
    ерөнхийлөгчийн засаглалыг дэмжихгүй гэхлээ З.Энхболд Монгол Улсад Таван толгойг авч үлдээж өгсөн маш том гавьяатай хүн болохоор маш их хүндэтгэж байна
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
    • Zochin
      Odoo tawantolgoin 30 %.g ni hujaa camponyd ugchihsun shvdee. TTJVCO.gd awch vldcen gol shaltgaan ene.
      2019 оны 09 сарын 17
  • hahahahaha (185.39.141.46)
    lvndee hahaha . ug ni yamaa yariad baisnaa .. yamaa ni buhtei ch yum shig .... tem ni evertei ch yum shig . . ene hvn huviin sonirhol tonuul deeremd garshsan hvn bn ... lalaariig tonilgoh heregtei .. baasih ni gishvvn
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • Би (192.82.65.163)
    Энэ зийка вирус өөрөө төрийн гурван өндөрлөгийн нэг байхдаа элэнцгээ хийж байсан юм бэ? Ер нь Баттулга энэ З-гийн гар хөл болчихсон юм уу эс бол зийкаа нь Баттулгынхаа гар хөл бочихсон юм уу? Баттулга угаасаа л MCS компанид атаархдаг байсан шүүдээ. Баттулга "Чамд нэг, надад ганцхан" гэгчийн үлгэрээр амьдардаг юм биш үү. Одоо болиочээ. Монгол хүмүүс хэдэн тийшээ биш нэг тийшээ харж амьдрах цаг болсон юм биш үү. Та нарын хэрүүлийг сонссоор байгаад залхаж гүйцлээ. Та нар бүгд нэг тэрэгний дугуйнууд шүү дээ. Яаж нэг ард түмнээ шулах вэ, яаж баяжих вэ гэж өдөр шөнөгүй боддог хувалзнууд биз дээ. Гуравхан сая хүнийг хүний дайтай амьдруулж чадахгүй арчаагүй амьтад
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.131.238.98)
    Зика Жонкуу2 бүтэхгүй ээ
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • Жэнко ерөнхийлөгч болхоор уоайрч байна (192.82.66.173)
    bat
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.119)
    Скорпион гэж муухай хортой (хилэнц) хорхой байдаг, яг түүн шиг Төрийн ажлыг хорлон сүйтгэгч юмаа!!!
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.89.229)
    Бас яагаад л үндэсний ганц том компани руугаа дайраад унав даа.
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
    • Үндэсний ганц том компани гэчихжээ бас Инээд бүү хүргэ хүн гуай
      2019 оны 09 сарын 17
    • kkk ter kompani chine tuuhendee yu uildverlesen be? Ulsdaa ashigtai irgeded nemertei yu hiisen be? terguun bauchuud nertei shahaanii tendereer hooloo zalguuldag heden guilgachid mongoliig samraachid bish u? Ulsiin buh tenderiig avch haytadaas baraa avchirch shahdag. Gants hiideg yum n *nairka*COLA shu!!! Baahan office manager nertei ajilgui heden zaluusiig l tejeedegee urdaa baridag baihdaa.
      2019 оны 09 сарын 17
  • Зочин (150.129.140.147)
    Америкаас өөр ют мэдэхгүй З.Энхболд Ерөнхийлөгч Х.Баттулгын нуудгай Мөнхбаясгалан хоёр Лүндээжанзан гишүүн лүү ямар муухай дайрч байна аа тэр нүүр царайгийн нь харсан уу та миньээ
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
    • shodorgos
      yu ch medekhgui uee ongorooson muu usan dogma odoo uneheer zailaasai, icheechee lundee hugshin.oi gutmaar huuchinsag pizda
      2019 оны 09 сарын 17
  • 6546 (103.14.37.4)
    лүндээгийн тэтгэвэр нь болж дээ... ямар их барьц алдаж байна вэ......яаж 7 сонгогдсон юм бол доо,,,,,,,,,,,,,
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.31.179)
    Мcs ийн боссуудаа бас босс болохоор санаашрагчид аа ард иргэдээ жаахан бодож гэгээрүүлж боловсролжуулж амьдралын чанарыг нь дээшлүүлж шударга ёсыг ядаж доод түвшиндээ ч гэсэн сахиж байхгүй бол зөвхөн хотын төвд зөвхөн хэдхэн долигнуурт зөвхөн хэдхэн тэнэг бацаанд анхаараад монголыг авч явна гэвэл ч ёстой гонжийнжоо хүчтэний цаана хүчтэн гэдэг дээ ард иргэд байхгүй бол шалдан ноён л гэсэн үг хорссон ард иргэд хэнтэй хамаагүй нийлж байгаад хөмрөөд л хаяна даа түүх шүү дээ нэг хорссон ард түмэн нэхэл хатуу гэдэг даа сална гэж байхгүй ээ
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (192.82.66.152)
    З.Энхболдыг үг үйлдэл үнэхээр худлаа төрийн эсрэг юм шиг санагдсан.Харин гишүүний үг үйлдэл нь бодиттой амьдрао ойрхон санагдсан энэ бол миний бодол.Зи бол буруутгах үүднээс төрсөн юм шиг ярьж байна лээ.Дээр нь Мөнхбаясгалан угаасаа Баттулгаа хамгаалах нь үнэн.Ийм л харьцангуй 1 талыг баримтласан үзэл бодлоо туогасан яриа болсон.Хэн нь хэн бэ гэдгээ л таниулсандаа.Одоо иргэд дүгнэлт хийж чаддаг болсон шүү З.Энхболдоо Мөнхбаясгалан нараа.
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
    • Harin tegj l haragdaj baisan.Ulaan tsaim baisan muuhai haragdaj baisan.
      2019 оны 09 сарын 17
    • shodorgos
      enhbold unendee tuushtai nuhatstai!
      2019 оны 09 сарын 17
  • Зочин (43.228.129.56)
    mongolyn turd hamgiin hereggui hun bol zi shuu dee
    2019 оны 09 сарын 17 | Хариулах
    • ZOCHIN
      Zika virus, Munhbayasgalan 2 uursdiigee haraa biz! Jomhuu NU-n 1-r bayan baih yostoi gej tsaaguuraa heleed baigaa ni oi gutam bailaa. Zika bol oilgomjtoi. Munhbayasgalan bol yag BUGS DOLOOGCH-iin uurgee ontsgoi sain bieluullee dee!
      2019 оны 09 сарын 17
    • ЭНхболд бол шилдэг улс төрч
      Энхболд шиг Оросын дээд шүүхэд зарга үүсгэж, эрдэнэтийн 51 хувийг монгол эзэмших бололцоо олгосон юм шүү дээ. Таван толгойг яалаа. Бас энхболд шиг өөрийн зам дээрээ баттай зогсдог аавын хүү болгонд үнэндээ алга даа. 76 уулаа нийлээд Энхболдын гуянд ч алга
      2019 оны 09 сарын 17
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    20 цаг 11 мин
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    20 цаг 31 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    21 цаг 23 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    21 цаг 28 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 19 цаг 12 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    Уржигдар 13 цаг 44 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    Уржигдар 13 цаг 20 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    Уржигдар 12 цаг 17 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    Уржигдар 11 цаг 23 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    Уржигдар 11 цаг 13 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    Уржигдар 11 цаг 06 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    2025-07-12
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    2025-07-12
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    2025-07-12
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    2025-07-12
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    2025-07-12
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    2025-07-12
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • ФОТО: Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК