
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой асуудлаар ЕТГ-ын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр: "Төрийн тэргүүний ажлыг олон нийт дүгнэнэ. Олон улсад манай улсын гадаад харилцаа, төрийн тэргүүний өргөсөн тангаргаа үнэнчээр хэрэгжүүлж буй эсэхэд цаг хугацаа болон олон нийт, хэвлэл мэдээллийнхэн та бүхэн үнэлэлт, дүгнэлтээ өгнө. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ олонхоороо шийднэ. Ардчилсан нам өөрсдөө шаардлагаа тавьсан. УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлаа шийднэ.
Төрийн өндөр албан тушаал хашиж байсан, төрийн нууц болон олон нийтийн эрх ашигтай холбоотой мэдээллийг хариуцаж, төрийн шийдвэр гаргаж байсан хүмүүс албан тушаалаа өгөхгүй, улс орны зовлон болгодог. Ингээд огцорсны дараа гадаад улс орнууд руу зугтаж, улс орны нэр хүндэд халдсан мэдээ, мэдээлэл цацдаг. Ийм муу жишиг тогтсон байна.
Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан. Маргааш Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлж, дөрөв дэх өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар олонхоороо шийднэ" хэмээв.





















































