“Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт манай улсад анх удаа зохион байгуулж байна. Чуулган Төрийн ордонд гурав хоногийн хугацаанд “Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл", ”Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал” гэсэн сэдвийн хүрээнд өрнөлөө.
Өнөөдөр чуулганаас гарсан санал дүгнэлт, үр дүн, ач холбогдлын талаар оролцогчид байр сууриа нэгтгэсэн. Уг чуулга уулзалтад УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл Н.Оюундарь, Б.Ундармаа, З.Нарантуяа зэрэг гишүүд идэвх санаачилгатай оролцож эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засгийн оролцоо, тэдний эрхийг хангах чиглэлээр улс орнуудын сайн туршлагыг хуваалцаж, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэн шийдэл эрэлхийлж, санал солилцсон юм. “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулганд ОХУ, БНХАУ, Швед, Филиппин, Солонгос зэрэг орны эмэгтэйчүүд оролцлоо