Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд сайжруулсан түлшний түгээлт борлуулалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалтын ажиллагааг зохион байгуулж эхэллээ.
Тодруулбал, сайжруулсан түлшний түгээлт борлуулалт хийх боломж, орц гарцыг бүрдүүлэх, тээвэрлэлт, ачих буулгах, аюулгүй ажиллагаа, худалдан борлуулах зах болон бусад газруудаар сайжруулсан түлшний уутанд түүхий нүүрс болон, орон нутагт үйлдвэрлэсэн чанарын шаардлага хангахгүй түлш хийж зарж байгаа эсэхэд шалгалт хийж, зөрчлийг таслан зогсоох, хуулийн хариуцлага тооцох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.