Томуугаас урьдчилан сэргийлэх үүднээс томуугийн вакциныг нэгдсэн байдлаар хийж байхаар болсон билээ. Өнгөрсөн 2018 оны хувьд томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ болон Гурван гал, Интермед зэрэг эмнэлгүүдэд тарьж байсан юм. Харин энэ жилийн хувьд ирэх сараас эхлэн вакцинд хамруулах юм байна.
Тэгвэл энэ жилээс эхлэн эмнэлгийн тоо нэмэгдсэн бол вакцины үнэ мөн ялгаагүй нэмэгджээ. Тодруулбал, "Интермед", "Тод клиник" зэрэг эмнэлэгт тус вакциныг 45 мянган төгрөгөөр ажлын өдрүүдэд 09.00-16.00 цагийн хооронд хийх юм байна. Харин "Юнимед", "Family klinic", "СОС Медика Монголиа" зэрэг эмнэлэг 45 мянган төгрөгөөр, ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд хийхээр товолжээ.