Баянгол дүүргийн прокурорын газар, тус дүүрэг дэх Цагдаагийн газар хамтран “Зөрчлийн шийдвэрлэлт-2019” аяныг хоёр дахь удаагаа зохион байгууллаа.
Уг ажлын хүрээнд тус прокурорын газраас энэ сарын 20-ны шөнө Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтэстэй хамтран III хорооллын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг баар, цэнгээний газруудад гэнэтийн хяналт, шалгалт хийжээ.
Дөрвөн цаг гаруйн хугацаанд хийсэн шалгалтаар насанд хүрээгүй хүүхдүүдэд архи, согтууруулах ундааны зүйлийг худалдаалсан, зочид буудлуудад хууль бусаар биеэ үнэлсэн, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, бүрэн бус техникээр замын хөдөлгөөнд оролцсон, хориотой ан тээвэрлэж явсан зэрэг 50 гаруй зөрчил илэрч, Цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.