Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийн Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороонд хийгдэж буй гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажлын хүрээнд Хувьсгалчдын гудамжны авто замд сэтэлгээ хийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр бэлтгэлээ ханган ажиллаж байна.
Тиймээс 2019.09.29-ний шөнийн 00:00 цагаас өглөөний 08:00 цаг хүртэлх хугацаанд Баянхошууны тойрог буудлаас "Жанцан" дэлгүүрийн буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг бүрэн хаахаар болсон байна. Түр замын зургийг хүргэж байна.