Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо "Home plaza-2" худалдааны төвийн зүүн талын замын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэх гэж байна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 29-ний өдрийн 19.00 цагаас 30-ны өдрийн 06.00 цаг хүртэл "Орчлон" сургуулийн зүүн урд талын уулзвараас Шангри-Ла хүртэлх уулзварын автозамын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах юм байна. Иймд иргэд жолооч та бүхэн сумын дагуу хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.