Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 531 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 364 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутаг хоёр хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал, энэ сарын 28-ны өдрийн 17.48 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Партизаны замд Тоёота Приус маркийн автомашин онхолдож, зорчигч Н нас барж, зорчигч С гэмтсэн байна.
Мөн энэ сарын 29-ний өдрийн 17.00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын II багийн нутаг “Самбартай хөтөл” гэх газар Toyota corolla маркийн автомашин онхолдож, зорчигч А, Б нарын хоён хүн нас барж жолооч Н, зорчигч Э нарын хоёр хүн гэмтсэн хэрэг гарчээ.
Иймд тээврийн хэрэгслийн жолооч болон явган зорчигч та бүхэн замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (1)