НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бахрейны Хаант улсын Гадаад хэргийн сайд Халид бин Ахмед бин Мухаммед Аль-Халифатай уулзаж, олон улсын харилцаа, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Үүний зэрэгцээ “Улс төрийн зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бахрейны Хаант улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна.
Ингэснээр улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизм, хоёр болон олон талт харилцааны талаарх бүхий л асуудал, түүнчлэн бүс нутаг, дэлхий нийтийн асуудлаар бүтээлч яриа хэлцээг явуулах нөхцөл бүрдэж байна.