Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Налайх дүүргийн хот төлөвлөлт, үйлдвэрлэл, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч С. Тунгалагийн баталсан “Уурхайн эдэлбэр газарт ахууль бус нүүрс олборлолт, малталт явуулж байгаа иргэдийн үйл ажиллагааг илрүүлэх” таслан зогсоох эргэлт хийх хуваарийн дагуу өнгөрсөн есдүгээр сарын 27-ны өдөр хяналт тавьж ажиллалаа.
Хяналт шалгалтын явцад иргэн Баялагийн хонхорын төв хогийн цэгийн жалганд уурхайн ам гаргаж, цахилгааны холбот хийж бэлэн болгосон байгаа зөрчлийг илрүүлж, уурхайн цахилгааны шит, лебятокийг лацдаж, хариуцах эзнийг нь олж тогтоох ажил үргэлжилж байна.