НМХГ-аас иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу энэ сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүрэг дэх МХХ-ийн холбогдох улсын байцаагчид хамтран тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” худалдааны төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар хөдөө орон нутгаас мах тээвэрлэн ирж буй иргэд зориулалтын бус тээврийн хэрэгсэл дээрээс худалдаа эрхэлсэн, мах худалдан борлуулж буй хүн нь ажлын хувцас байхгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ил задгай худалдаа явуулсан зэрэг зөрчил дутагдал илэрлээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Сэтгэгдэл (1)