Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас өнөөдөр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд "Харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан "Харж баясахын жаргал" арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд 17 цаг хүртэл доорх үйл ажиллагаа явагдаж байгаа тул иргэд хамрагдаж болох юм байна.
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа мэдээлэл
• МХҮХ-ны үйл ажиллагааны танилцуулга болон хараагүй иргэдийн спортын төрөл тоглоом наадам, тусгай хэрэглээний туслах хэрэгслүүдийн танилцуулга, мэдээлэл
• Нүдний эмч нарын үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл хараа шалгах үйлчилгээ
• Нүдний шил болон нүдний эм, дусаалга, амин дэмийн худалдаа
• Хараагүй массажистуудын бариа заслын үнэ төлбөргүй массаж үйлчилгээг үзүүлэх
• Харааны бэрхшээлтэй иргэдийн болон олны танил нийтийн дууны уран бүтээлчдийн урлагийн тоглолт
• Сэтгэл зүйн зөвлөгөө
Энэхүү арга хэмжээ нь Багануур дүүрэгт-10/07-нд, Төв аймагт-10/08-нд, Баянзүрх дүүрэгт- 10/09-нд, Өвөрхангай аймагт- 10/11-нд тус тус үргэлжлэн явагдана.