Тээврийн цагдаагийн албаны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр тус албаны төв байрны өмнөх талбайд “Нэг аймаг-нэг брэнд” уриатай үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна.
Тус үзэсгэлэн худалдаагаар Мах импекс, Талх чихэр хүнсний манлай үйлдвэрлэгчид оролцохоос гадна гар урлалын эд зүйлс, нутаг нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн “Сэлэнгийн зөгийн бал, Булганы айраг, Хөвсгөлийн цагаан загас, Увсын чацаргана, Ховдын тарвас, Хэнтийн цөцгий, буриад талх” гэх мэт үндэсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулах юм байна.