Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-ээс эхлэх гэж байна. Тодруулбал, “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх” шинэчилсэн журмын дагуу жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-нийг хүртэл нийслэлийн гэр хорооллын өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийайл өрхүүд 21.00-06.00 цагийн хооронд хөнгөлөлттэй үнээр цахилгаан хэрэглэх боломжтой болно.
Холбогдох албанаас анхааруулж байгаагаар цахилгааны үнийн хөнгөлөлтөд хамрагдахын тулд ирэх сарын нэгнээс өмнө цахилгааны өр төлбөрөө барагдуулсан байх ёстой аж.
Г.Алимаа