Монголын эстрадын домогт "Баян Монгол" чуулгын ой 11-р сарын 30-нд Корпорэйт концертын танхимд болох гэж байна. Ойн хүрээнд дабль цомог, пянз, баримтат кино, ном зэрэг олон ажлууд хийж байна. Ойгоо угтаж энэ сарын 18-нд "Symphony Jazz" нэртэй тоглолтыг улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна.