зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг: МАНАН-гийн сүүлчийн найдвар, хорогдох байр нь Ардчилсан нам болчихлоо

2019-10-21
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Монгол Улс эзэнтэй, хайрлаж хамгаалах иргэдтэй. Намын эрх ашгийн дор орж болохгүй, эх орны эрх ашиг гэж байдаг гэдгийг хатуу итгэл үнэмшилтэйгээр ялгаж салгах өөрийн гэсэн үзэл бодол надад бий. Тэр үзэл бодлоосоо болж 2014 онд Ерөнхий сайдаасаа огцорч байсан. Одоо бүх асуудал ил болсон. Тэр үед тэдний эрх ашгийг бодож Ц.Элбэгдорж нарын шахалтад ороод Оюу Тойлгой, Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 мэтийн луйвруудыг хүлээн зөвшөөрсөн бол өнөөдрийг хүртэл намын дарга, Ерөнхий сайдаа хийгээд явах байсан гэдэгт огт эргэлздэггүй.

ЭШЛЭЛ 2.

Зарчимдаа, эх орондоо үнэнч байсныхаа төлөө Ардчилсан улсад баймгүй хэлмэгдүүлэлтийг бид багаараа амссан, туулсан, тэмцсэн. Харин одоо салхи эргэж тэдэнтэй хариуцлага тооцох цаг ойртсоор байгааг мэдэрч байна.

ЭШЛЭЛ 3.

Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын мафи Монгол Улсыг бүтэн залгингаа алдаад хахсан. Сүүлчийн найдвар, хорогдох байр нь нь манай Ардчилсан нам болчихоод байгаа нь хөдөлшгүй үнэн. С.Эрдэнэд эздийнхээ эрх ашгийг хамгаалахаас өөр АН-ыг, Монголын Ардчиллыг бодох өчүүхэн ч сэтгэл байхгүйг би сайн мэднэ.

ЭШЛЭЛ 4.

Би улс төрийн өрсөлдөөн огт хийгээгүй, гэмт хэрэгтэнүүдээс Монголыг, Ардчиллыг аврах ёстой гэсэн хатуу итгэл үнэмшилтэй яваа хүн. 

ЭШЛЭЛ 5.

ШИНЭ намд элсэх талаар огт бодоогүй. Би хэлээд байгаа шүү дээ. Миний нэн тэргүүний зорилго бол ардчиллаа, Ардчилсан намаа гэмт хэрэгтнүүдээс аврах.

ЭШЛЭЛ 6.

Намаас хаслаа, хөөлөө, намаа солилоо, хагаллаа гэдэг яриаг чинь айсан, ичсэн, сандарсан С.Эрдэнэ гаргаж байгаа. Үнэнийг хэлэхэд гэмт хэрэгтнүүдээр толгойлуулж сонгуульд ортлоо манай нам, Монголын ардчилал ядраагүй.

ЭШЛЭЛ 7.

МАНАН-гийнхан Ардчилсан намыг С.Эрдэнээрээ удирдуулаад сонгуульд ороосой гэж чин үнэнээсээ хүсч байгааг манай намынхан мэдэж байгаа. Энэ хүний төлөө, Монголыг цөлмөсөн эздийнх нь төлөө, Ардчилсан намын мянга мянган гишүүд дахин ялагдаж хариуцлага хүлээх ёстой гэдэгтэй би хувьдаа эвлэрэхгүй.

ЭШЛЭЛ 8.

Эрх баригч нам үнэмлэхүй олуулаа байхдаа хоорондоо хэрэлдсээр юу ч урагшлуулсангүй, ямар ч дорвитой ажил хийсэнгүй. Бүх төрлийн судалгаагаар эрх баригч намын рэйтинг байж болох доод түвшиндээ байсаар байхад, хамгийн хүчтэй сөрөг хүчин байх ёстой манай намын рэйтинг гэмт бүлэглэлийн гишүүн удирдлагуудаасаа болоод маш муу, бүүр уруудсаар байна. Энэ бол Монголын ард түмний тавьж буй дүн.

ЭШЛЭЛ 9.

Сонгууль луйвардчихана гэж бодож буй мафийн технологиос нь өөр ялах найдвар С.Эрдэнэд байхгүй. Тиймээс яаравчлан намын их хурлыг хуралдуулж, өнөөгийн бодит байдлыг дүгнэн, удирдлагуудтай нь нэн дариу хариуцлага тооцохгүй бол нөгөө Баабарын хэлдэгээр Ардчилсан нам  ёроолдоо тултал унаж ялалтын тухай мөрөөдөх ч хэрэггүй болно.

ЭШЛЭЛ 10.

С.Эрдэнэд хэн дархан эрх өгсөн юм бэ, яах гэж…? Дарга болсон С.Эрдэнэ улсын хөгжилд манлайлж, намаа цэвэрлэж, шударга ёсыг тогтоож, эв нэгдлийг хангаж, сонгуульд ялах ажлууд хийх ёстой биз дээ. Гэтэл өнөөдөр мафийнхны луйврыг өмөөрөөд, банкны эзний даалгавраар хэвлэлийн хурлууд хийгээд, мафийн толгойлогч Ц.Элбэгдоржийн заавраар, бүр ил тод түүний багийг аппаратдаа аваад, намыг удирдуулж байна. Энэ байж болох уу. Тойрон хүрээлэгчид нь бурханчилж шүтсээр, тойрч мөргөсөөр энэ намыг булшлах уу. Ер нь ардчилсан үзэл бол тэгш байх тухай философи дээр суурилж оршдог.

ЭШЛЭЛ 11.

Бүгдийг бодит байдлаар л хэмжих ёстой. Тэр тусмаа өнөөдөр сонгууль ойртсон үед өнгөрсөн хугацааны луйвар хуйвалдааныг нь дүгнээд огцруулах л ёстой. Энэ бол нээлттэй дүрэм. Мафийн тусламжтайгаар мөнгө тарааж, намын дарга болчихоод өөртөө зориулан зохиосон дархан эрх ямба эдэлж, таалагдаагүй нэгнийг намаас хөөж туун, тойрон хүрээлэгчдийнхээ гэмт үйлдлүүдийг хайцаалж суух оромж болгоход АН дэндүү томдоно. Би энэ гэмт хэрэгтнийг зайлуулах гэж тэмцээр л байгаа. Чадахаасаа чадахгүйгээ хүртэл үзэлцэнэ. Энэ нөхрөөс намаа аварсны дараа, намын даргын асуудал ил тод нээлттэй өрсөлдөөний зарчмаараа явагдах ёстой. Тэр үед нь намын даргад нэр дэвших эсэхээ шийднэ.

ЭШЛЭЛ 12.

ҮХНӨ хийх зайлшгүй шаардлага, шалтгаан өнөөдөр байхгүй. Хэрэв хийх гээд байгаа бол өнгөц биш суурь асуудлуудаа шийдэх өөрчлөлт л хийх хэрэгтэй байсан. Гэтэл бүх гол заалтуудаа УИХ-д 64 суудалтай МАН өөрсдөө унагаж байгаа нь зөвшилцөхүйц зөв хувилбар эхнээсээ биш байсны л нотолгоо. Суган доогуураа, найраан дундаа, гуйж тохироод хийчихдэг өөрчлөлт Үндсэн хуульд байх ёсгүй.

ЭШЛЭЛ 13.

ҮХНӨ-ийн хэлэлцүүлэгээс нэг бүлэглэл хожоо хийлээ. Тэр нь МАНАН. С.Зоригийн хэрэг, Эрдэнэтийн луйвар, Дубайн гэрээ, Оюу Толгойн асуудал аль нь ч шийдэгдэлгүй хугацаа хожиж өнөөдрийг хүрлээ. Тиймээс би ҮХНӨ гэх жүжиг бол МАНАН мафийн зохион байгуулсан үйл ажиллагаа л гэж харж байгаа. Цаг хожиж, хүчээ сэлбээд эргээд одоо сонгууль луйвардах бэлтгэлээ хийж байна. МАН ч манай намын адил мафидаа дарлуулаад шоглуулаад сууж байхад ҮХНӨ нэртэй Монголыг аврах суурь баримт бичиг батлагдахгүй нь тодорхой байна.

ЭШЛЭЛ 14.

Би 60 хүрсэн, хэр баргийн юмыг өнгөрөөх насандаа ирсэн хүн. Шууд үр дүнгээс илүү суурь гажуудал бэхжчих вий гэж улайран тэмцээд байгаа юм. Өнөөдөр та залхаад, би дуугүй болоод, бид бүгд энэ бүхнийг мартчихвал маргааш Монголд юу болох вэ гэдгийг тааж цөхөх юмгүй биз дээ. Хуулиас дээгүүр анги давхарга, хүссэнээ хийж хэлмэгдүүлдэг тогтолцоо, цөөнх нь хэт баян олонхи нь үгээгүй ядуу, баялгийг нь эзэнгүй мэт гадныхан авлигаар сорчилж мөлжин, залуус нь гадаад гарч дүрвээд, энэ эх орон товчхондоо сүйрч, устаж түүхээс арчигдана.

ЭШЛЭЛ 15.

Одоо л зах зухаас нь мэддэг болж байгаагаас биш тэд хэдхэн жилийн өмнө энэ гажуудлын схемээ мафийн аргаар өрж байсныг бид мартах учиргүй. Одоо ч хууль хяналтын байгууллага дахь гар хөлөөрөө хамгаалуулж сахилга хариуцлагаас мултарсаар явааг бид бүгд харж байна. Тэдэнд дуусашгүй их мөнгө бий, дуртай нэгнээ худалдаж эвсэл барьцаалж аваад өөртөө зүтгүүлнэ гэдэг арга барилтай хүмүүс. Тэд газрыг нь зарж нийслэл хотыг амьдрахад аюултай сүйрэл дагуулсан хот болгосон, баялгийг нь гадныханд өгснөөр манай улс зөвхөн Оюу Толгой төслийн өр нэрээр гадаад өрөө 10 тэрбум доллараар нэмсэн. Монгол Улсын Засгийн газрын гадаад нийт өр 7 тэрбум доллар байхад шүү дээ. Тэгэхэд бид 1.5 тэрбум долларын бондоор хичнээн их бүтээн байгуулалт хийлээ.

ЭШЛЭЛ 16.

Төсвийн гол орлого бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж авахаар дайрсан, Таван толгой төслийг Хятадын төрийн өмчит компанид өгөх гэж зүтгүүлсэн гэх мэт хүн сонсоод итгэж ойлгомооргүй том луйвруудыг хийж Монголыг хорлосон. Бүр Хөгжлийн банкинд хоёрхон давхар зарсан мөнгөөрөө өөрсдөө бүтэн том оффисын барилгатай болчих жишээтэй. Томоос нь жижиг хүртэл юуг ч үлдээхгүй энэ улсыг тонож, цөлмөж байсан. Энэ бүхний ард маш их мөнгөний шунал л явж байсан. Эх орноо боддог, үр хүүхдийнхээ ирээдүйг хайрладаг хүмүүс ийм юм хийхгүй шүү дээ. Одоо эхнээсээ гэр бүлээрээ гарч зугатчихаад ирэх ч үгүй байгааг хүмүүс мэдэж л байгаа. Ийм хүмүүсийн, ийм хорлонтой үйл ажиллагааг мэдсээр байж би дуугүй сууж, мартаж чадахгүй. Мартвал эд нар удахгүй энэ улсыг иргэдтэй нь хамт зарчихаад гараад зугатчих увайгүй шуналтай хүмүүс. Ер нь цаашдаа үеийн үед бид ийм урвагч, шуналтануудыг хатуу гэсгээж, энэ эх орноо эзэнтэй, хайрлах хамгаалах иргэдтэй, тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгээ дэлхий нийтэд ойлгуулж байх хэрэгтэй. Мартвал сөнөнө.

ЭШЛЭЛ 17.

Би Ц.Элбэгдоржийн олон луйврийн тухай яриагүй шүү. Ганцхан  Эрдэнэтийн зэсийн баяжмалаас 1 жилд авдаг мөнгийг нь л хэлсэн төдий. Даваацэрэнг би тавиагүй л дээ. Тухайн үед Ц.Элбэгдорж Эрдэнэтийн асуудлыг би зохицуулна аа л гэсэн. Эрдэнэтийг 100 хувь Ц.Элбэгдорж мэдэж ирсэн. Томилгоо, бизнес гээд...

ЭШЛЭЛ 18. 

Гажуудлаа засаад мафиасаа салчихвал, МАНАН-гүй Монголын маргаашийг маш өөдрөгөөр хардаг. Манай улсад эерэг сайхан бүх юмс бий, байх байхдаа бүр бусдаас илүү, бүүр элбэг их бий гэдгийг Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд хэлмээр байна. Эдийн засгийн талаасаа ч тэр, түүх соёл гэх мэт зөөлөн бүтэц талаасаа ч тэр. Манай улс хүн амын хувьд маш залуу бүтэцтэй ард түмэн тул хөгжих гол суурь нь болж өгнө.

ЭШЛЭЛ 19.

Хувь хүний ур чадвараас шалтгаалдаг олон салбарт манай залуус өөрсдийн хүчээр гялалзаж байгааг бид мэднэ. Хү хамтлаг, сагсчид, оюуны спортынхон, шинжлэх ухааны олимпиадад тэргүүлэгч залуус, спортын тамирчид, олимпийн аваргууд гээд бүхий л салбарт Монгол залуус яаж гялалзаж байна. Эдийн засаг бизнесийн салбарт ч шинэ үеийнхэн технологийн хөгжлийн давуу талаар ямар ч хоцрогдолгүйгээр дэлхийтэй зэрэг өрсөлдөх үүд нээлттэй. Гагцхүү төр засгийн бодлого шийдвэрүүд түүнийг нь ойлгохгүй хоцрогдолтой байгаад байна. Би олон мундаг залуустай байнга уулзаж, сонсож өөрийгөө цэнэглэж явдаг. Тэд дэлхий даяар шинэ үеийнхэний суурь сэтгэлгээ, соёл хандлагын маш том өөрчлөлтийн талаар ам нэгтэй ярьдаг. Өөрөө ч хэрэндээ уншиж судалж байгаа. Дайнгүй өлсгөлөнгүй, хэрэглээ багатай, хүмүүнлэг, мөрөөдөгч шинэ үеийнхэн энэ дэлхийг эерэг чиглэл рүү бодитой өөрчлөнө гэдэгтэй дэлхий нийт санал нийлж байгаа ч, бас нэг том сорилт нь бидний үеэс шалтгаална.

ЭШЛЭЛ 20.

Уламжлал шинэчлэл хоёрын зохист харьцаа дараа үеийн хөгжлийн хурдасгуур болно. Уламжлалт тогтолцоо, эдийн засгаа яаж дижитал болгож технологжсон шинэ нийгмийг байгуулах вэ гэдэг маш том сорилт бидний үеийг хүлээж байна. Боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах гэх мэт бүх салбарт суурь хувьсал өөрчлөлт хийхээс өөр арга зам байхгүй. Тун удахгүй өнөөгийн нийгмийн тогтолцоо бүхэлдээ хоцрогдож, гацаж эхлэх төдийгүй удахгүй иргэдийн ажлын байр зэрэг суурь асуудлууд технологийн хөгжилд шахагдаж биднээс зоримог шийдэл нэхэх л болно.

ЭШЛЭЛ 21.

Дэлхийн хөгжлийг тодорхойлогчдын нэг Япон улс, технологижсон дараа үеийн “нийгэм 5.0” гэх загвар гаргаад нийгмээрээ дижитал болохоор шилжилт хийж байна, Сингапур Англи зэрэг улсууд суурь боловсролын шилжилтийг дижитал эринд зориулан хийж байгааг дэлхий даяар ойлгож дагаж эхлээд байна. Ерөөс бид энэ асуудлуудыг барьж авахгүй бол, аж үйлдвэрийн эринээс хоцорсон шигээ өнөөдөр технологийн эринээс бас л хоцрох эрсдэл нүүрлээд байна.

ЭШЛЭЛ 22.

Холын зорилгоо тодорхойлохгүй бол ойрын зовлонгоос ангижрахгүй гэдэг үгийг нотлох гэж бид 30 жил олон боломжоо алдлаа. Ний нуугүй хэлэхэд 2012 онд намаа ялуулж, “Монгол хүн 2020” хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө Шинэчлэлийн Засгийн газрын бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж, ахуйн шинж чанартай олон бүтээн байгуулалт хийж тулгамдсан маш олон асуудлуудыг богино хугацаанд шийдсэн. Зам гүүр, цахилгаан станцуудын өргөтгөл, хямд орон сууцны хөтөлбөр зэргээр хүндэрсэн асуудал болгоныг шийдсэн. Гэтэл улс төрийн өрсөлдөгч нар, хуулийн байгууллагуудтай хавсран хорлон сүйтгэх ажиллагаагаа явуулсаар тэр бүх ажлыг нурааж, энэ улсыг бүтнээр нь залгих гэж оролдсон. Шалтгаан нь манай улсад тогтворгүй тогтолцоо, бэхжээгүй хараат суурь эдийн засаг, хамгийн чухал нь хүлээн зөвшөөрөгдөх нэгдмэл хөгжлийн загвар байхгүйгээс тэр. Энэ бүхнийг хуулийн засаглалаа бэхжүүлэхгүйгээр, төрөө мафиас салгаж цэвэрлэхгүйгээр, төрийн тогтолцоогоо тогтвортой болгож өөрчлөхгүйгээр шийдвэрлэх боломж бараг байхгүй тул би тэмцээд байгаа юм.

ЭШЛЭЛ 23.

Бид цементийн гадагшаа урсдаг валютийн урсгалыг Чингис бондын эх үүсвэрээр санхүүжүүлж дотооддоо 100 хувь хангадаг болсон бол одоо нефт бүтээгдэхүүнд гадагш урсдаг 1.3 тэрбум долларыг дотооддоо үлдээж чадвал валютийн үнэ буурч, төгрөг чангаран иргэдийн орлого амьжиргаа шууд дээшилнэ. Энэ мэт хэрэгжсэн, хэрэгжиж байгаа, хэрэгжихээр хүлээгдэж буй маш олон хөгжлийн гарц байгаа. Одоо гагцхүү түрүүн хэлсэн төрөө мафиас цэвэрлэж, хуулийн засаглалаа бэхжүүлэх хэрэгтэй, мөн иргэдийн идэвхтэй хяналт оролцоо маш их хэрэгтэй байна.

ЭШЛЭЛ 24.

Би түрүүхэн өөрт чинь мартаж болохгүй, дуугүй болж болохгүй эх орны эрх ашиг гэж бий гэж тун тодорхой хэлсэн. Монголчуудад за яахав ээ, болно биз өнгөрснөө энд нь үлдээе гэх зан чанар байдгийг би сайн мэднэ. Гэхдээ эх орны эрх ашиг дээгүүрээ гишгэсэн хүн бүрийг уучилж өршөөвөл энэ улс удахгүй эзэнгүйрч сүйрэх тухай л яриад байгаа юм. Ямар ч үнээр хамаагүй, золиос эрсдэл бүхнийг давж байж энэ улс өдийг хүртэл оршсон, цаашид ч оршсоор байхын тулд гишгэж болохгүй хил хязгаараа ёс суртахууны чанд зааг болгон тогтоож нийтээр дагаж мөрддөг болох ёстой. Үүнийг энэ цаг үе биднээс бүр ч хатуу нэхэж байна. Язгуур эрх ашиг, ёс суртахууны хэм хэмжээ хоёроо маш тодорхой болгочихвол хөгжил саадгүй болж, иргэд хүсээд байгаагаасаа илүү сайхан нийгэмд амьдрана. Монголчууд эрх чөлөөтэй, хүн бүр хангалуун улсад амьдрахыг хүссэн болохоос хэн нэгэн нь бүх боломжийг нь хуу хамж цөлмөн, Монголдоо шингээж барахгүй их хөрөнгөжөөд, дийлэнх олонхи нь ядуугаасаа болж утаанд хордож, түгжрэлд бухимдан хэрэлдэж суух гэж Ардчилсан хувьсгалыг хийгээгүйг хатуу санах ёстой.

image

Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуяг үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонинд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн билээ. Түүний ярилцлагаас онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (62)

  • Болд (67.181.242.30)
    Алтанхуягаа зоригтой тэмц. Сэтгэгдэл бичсэн нохдууд чамаас ямар их айж байгаа нь харагдаж байна. Чамд дайсан их байна. Гэхдээ нехед бур их бий шуу. Амжилт хусье
    2020 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (64.119.23.203)
    Altankhuyag odoo boliosoodoo erunkhii said hiij bhdaa ene yariad bgaa yumnuudaa hiihgui yasiin erkh medliig ni olgoson shuudee
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • Иргэн ганжид (202.55.188.36)
    Бүгд л хулгайч дөө...тесо компанид хэн хэний мөнгө эргэдэг гэлээ...
    2020 оны 01 сарын 02 | Хариулах
  • 777 (182.160.32.159)
    Алтанхуягийг тойрон хүрээлдэг хүүхнүүд тэр дотроо Ургамалцэцэг нь Боловсролын дэд саад хийж байхдаа энэ хүний далбаан доор мөн ч их давлиун байснаар барахгүй Алтанхуягийн хүн бол аль ч нам хамаагүй магтан дуулж Ардын намынхантай нийлж АН-ынхаа гишүүнийг гутааж байсан нь саяхан даа. Тэр Ургамалцэцэг нь Алтанхуягийн хүнээр зогсохгүй нохой нь байсан ч доль үсэрддэг байсныг нь хараад гутаж билээ хөөрхий
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Иргэн (103.57.94.124)
    Одоо нэг их шудрага хүн болох гэж ярьж гэнэ...ичих бучирхайгүй луйварчин. Юм л бол шэнэчиллын засгийн гхзар нэг их юм хийсэн намайг огцруулсан гэд л уйлагнана. Одоо болио тэтгэврийн өвгөөн
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.91.115.53)
    Алтанхуягаа хоорондын хэрүүлээ хол явж хий.АНыг хамааруулж мянга мянган гишүүдийн дургүйг хүргээд бай.
    2020 оны 12 сарын 29 | Хариулах
  • Эх Оронч Иргэн (124.158.107.8)
    Бүх юм өөрийнхөө жамаар явж байна аа. Идэж цусласан Улс Эх Орон Монгол улсын эрх ашгийг уландаа гишгэсэн Өөдгүй муу муухай бүхэний Сүйрэл мөхөл нь ирчихсэн Үнэн зөв Бүхэн Ялах ёстой цаг хугацаа ирээдүй биднийг тосч байна аа. Сайныг үйлддэг нь сайныг Муухай зүйл хийж байгаа нь бүр мөсөн дуусч хойшид ч дахин оршин тогтнох үндэсгүй болно.
    2020 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.91.115.48)
    Намын дарга болж чадаагүйдээ Эрдэнэд өсөрхөөд явдаг хогийн амьтан. АН аас авч болох бүх албан тушаалыг хашчихаад одоо чамд юу хэрэгтэй юм. Одоо урвагчдаар дүүрсэн Зандан, Болд хоерлуугаа яв
    2020 оны 12 сарын 29 | Хариулах
    • Яг үнэн , өөдгүй хүн байгаан, сонгууль дөхөөд үхэх гэж байгаан , тэр намаа байгуулаад зайлаа!
      2020 оны 12 сарын 29
  • Өлзий (66.181.161.25)
    Нийгэмд нөлөөлнө гэж бодож байгаа эерэг бодолтой хү бүхэн сонгогчдыг мэдээлэлжүүлж, боловсруулан үнэн мөнийг ойлгуулж, хар хүчний далд санаархалд хариу цохилт өгч, түр зуурын нэр нүүр олох гэсэн ойрын зорилгод нь хууртахгүй байх үр нөлөөтэй, ил тод нээлттэй ажил хийхгүй, том том лозун, ярилцлагаар нийгмийг эрүүлжүүлж, эрүүлжүүлэх гүй. Энэ харанхуй масс, зөвхөн утаа, нефтийн үйлдвэр хоёроор эрх баригчдыг магтан дуулж, маргааш гэхэд дахин тусган дээрээ мандуулаад бэлэн байна.
    2019 оны 12 сарын 28 | Хариулах
  • Zochin (66.181.186.205)
    Bugdiig ni AH namyn usan ongotsond suulgaad jivuuli
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Zochin (66.181.179.46)
    Ih l usorhog hun yumdaa.undor alban tushald baij baihdaa yuch higegui shude.
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • kub (64.119.25.8)
    neg zavin deer khuvj irchikheed khamt zavind baisnuudaa muulaad uuriiguu tsairuulaad baigaa ni oilgomjgui ... khar bol bugd khar tsagaan bol bugd tsagaan
    2019 оны 11 сарын 30 | Хариулах
  • ардчилал (66.181.178.234)
    Ардчилсан намыг Алтанхуяг шиг өшөө хонзон сагсан хүн авардаг гүй юм далд санаан Ардчилсан намыг муухай харагдуулах гэсэн санаа л үнэрлэгдээд байх юм одоо болио чиний үе өнгөрсөн
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Яг үнэн шүү
      2019 оны 11 сарын 29
  • Зочин (202.9.42.14)
    Албан тушаал ахих буюу алдахдаа галзуу нохой шиг загнаад бусад үед тагтаа мэт тайван байдаг хэсэг хүний нэг аж. Хулгайчаасаа урваж илчлэн шагналд нь өөрөө ял завших гэсэн зальтнууд олшрох бололтой. Гэхдээ энэ бол ард бидэнд муу зүйл биш. Бүгдийг нь торны цаана хийх хэрэгтэй. Гэхдээ шагнал байх хэрэгтэй - жил хасах боломжтой.
    2019 оны 11 сарын 15 | Хариулах
  • зочин (202.131.241.34)
    Алтанхуяг их өсөрхөг юмаа. Цусан өшөө авдаг араншин цусанд нь буцалдаг бололтой. Болж, болж, муусайн МАНАН -ийн дээрэмчид өвөр хоорондоо толхилцож алалцаад өөрсдийгөө илчилж, сүйрвэл ард түмэнд л ашигтайгаар тусна. Алтанхуягийг дахиж улс төрд оруулахгүй, ард түмэн сонгохгүй. Тар нь танигдсан, бусдын_хаа нэгэн адил дээрэмчин шдээ
    2019 оны 11 сарын 15 | Хариулах
  • эзэгтэй (103.229.122.179)
    ЗА ЗАЙЛАА ! ӨЧҮҮХЭН ӨТ МИНЬ !
    2019 оны 11 сарын 14 | Хариулах
  • hnnn (103.229.176.130)
    zuv l helsen bn, bah melkhiig zailuulj chadahgui bol ardchilsan nam taraa tar,
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • ЗОЧИН (124.158.95.14)
    АЛЦАНХУЯГ Ч ГЭСЭН ӨӨРӨӨ ЭНХИЙН ЦАГААН ТГТАА БИШ ШҮҮ ДЭЭ. НҮҮРС, ХҮРГЭН ДЭНЗЭН, ОХИН САРАНЗАЯА, БОНДЫН ХЭРЭГ ГЭЭДЛ..... УХВАЛ Ч ИХ ЮМ ГАРНА ДАА. ӨӨРИЙГӨӨ ЮУ ГЭЭД БОДЧИХСОН ЮМ БОЛ??? ӨНГӨРСӨН ЦАГ ҮЕЭ ДЭЭРЭЭ Л МӨНХИЙН ЕРӨНХИЙ САЙЙД, НАМЫН ДАРГА АЛБАН ТУШААЛТАЙГАА Л ҮЛДЧИХСЭН БАЙХ ЮМ. ЭНЭ НӨХӨР? ЦАГ ҮЕ ЧИНЬ ӨНГӨРСӨН, ОДОО ЭРГЭЖ ИРЭХГҮЙ УЧРААС ОДОО ҮЕЭРЭЭ АМЬДАРЧ ҮЗ ??? ӨШ ХОНЗОН ХЭРЭГГҮЙ, НААД ӨШ ХОНЗОНГ ЧИНЬ ХЭН Ч СОНСОХГҮЙ, СОНИРХОХГҮЙ ЭЭ
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.42.30)
    Ёстой ,ёстой юу ч хийгээгүй ЕС -мөнөөс мөн болой. Соц-дек нэрээр тэр Ариунсан тайгаа хувилдаж их зүйлийг бузарласан нөхөрдөө ,иш чааваас "УЛААН-БАЛ" -ын Лодойгоос дор сэтгэлгээтэй байх гэждээ "ШИВШИГЭЭ "
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
    • Их бүтээн байгуулалт их бүтээн байгуулагч хүндээ
      2019 оны 11 сарын 04
  • ИРГЭН (103.26.195.103)
    ЕРӨНХИЙ САЙД ХИЙСЭН ХҮН ГЭХЭД УЛААН БАЛЫН ЖИЖИГХЭН ЗАЛУУГААС 10 ДАХИН ДОР УХААНТАЙ ӨӨРИЙГӨӨ БҮРЭН ГУТААСАН ДАА. ОЙ ГУТСАН ШҮҮ
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • ЖИЖИГ ХОНГИЛООР НЬ ЧИРҮҮЛЭГЧ ИРГЭН (103.26.195.103)
    ЭНЭ ЭРГҮҮ БАЯД ӨӨРӨӨ БАС Л ХОНГИЛЫН ЭЗЭН БАЙЖ ОЛОН ХҮН ЧИРСЭН ЭТГЭЭД.ӨӨРӨӨ ХОНГИЛООРОО ХҮН ЧИРЧ ЯВААД ТОМ ХОНГИЛ РУУ ХОЛБОГДООД ЖААХАН САНДАРЧЭЭ
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (112.72.12.3)
    ЭНЭ МУУ ХУЦДАГ ХУЛГАЙЧ УУ ТҮЙ МАЙ
    2019 оны 11 сарын 03 | Хариулах
  • жжж (203.91.115.38)
    улаан бал ярилцлагад ороод тэр байж байгаа, ярьж байгааг нь ээ ёстой муухай байсан
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (172.58.142.137)
    Jenko altanhyag bayr saihanbileg elbeg nar adilhan hulgaichid idaen uusnaa hoorondoo uraltsaj ba bugdiig mongoloos zailuul undesnii pront to edniig neg burchlen ustga
    2019 оны 10 сарын 30 | Хариулах
  • зочин (103.26.193.210)
    өөрийн ах дүү хүү хүргэнээ хэрэгт оруулдаөг сайд ганц л энэ хүн шүү дээ
    2019 оны 10 сарын 29 | Хариулах
    • hen ni hen bee
      busad ni nuun darj chadaj bgaa yum chin. shudarga hun shu harinch
      2019 оны 10 сарын 29
  • иргэн (192.82.72.11)
    АЛТАНХУЯГ ГЭДЭГ ЭНЭ ХҮН САНГИЙН САЙД ШАДАР САЙД ЕРӨНХИЙ САЙДААР АЖИЛЛААД ЮУ ХИЙСЭН ХҮН БЭ ??? ТИЙМ СҮРХИЙ ЮМ БОЛ ТЭР ҮЕД ХИЙЖ БҮТЭЭЖ ТЭМЦЭЖ БАЙХГҮЙ ЯАСИЙН. СҮҮЛД НЬ ҮХЧИХ ГЭЭД ҮГЛЭН ДУУЛААД БАЙХ ЮМ......
    2019 оны 10 сарын 28 | Хариулах
    • Хамгийн их юм хийсэн хүн дээ
      2019 оны 10 сарын 28
  • иргэн (192.82.72.11)
    АЛТАНХУЯГ ГЭДЭГ ЭНЭ ХҮН САНГИЙН САЙД ШАДАР САЙД ЕРӨНХИЙ САЙДААР АЖИЛЛААД ЮУ ХИЙСЭН ХҮН БЭ ??? ТИЙМ СҮРХИЙ ЮМ БОЛ ТЭР ҮЕД ХИЙЖ БҮТЭЭЖ ТЭМЦЭЖ БАЙХГҮЙ ЯАСИЙН. СҮҮЛД НЬ ҮХЧИХ ГЭЭД ҮГЛЭН ДУУЛААД БАЙХ ЮМ......
    2019 оны 10 сарын 28 | Хариулах
  • Galaa (66.181.161.3)
    Tanii omnoos icjij bna tanii toloo yamar ih ybsan wilee aagii ahaa
    2019 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.18.65)
    Мананг бий болгосон махан толгой ,ардчилалыг үзэн ядагч Алтантуяа гэгч энэ дээ
    2019 оны 10 сарын 27 | Хариулах
  • ХОНГИЛЫН ХОНГОРУУД (64.119.24.129)
    Хуулийн системийн шударга бусын хонгил үргэлжилсээр байна. Хонгилын томчуудыг тонгойлгож байгаа блловч тэдгээрийн суганд хавчуулагдан амьдарч байсан нөхөд одоо зугатан төрийн аль нэг байгууллагын нэгжид үүрлээд цагаа хүлэээж байна. Энэ бүгдийг л хичээж түүгээд судалгаа хийж дахин цэвэрлэхгүй бол аюултай.
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
  • зочин (202.179.4.158)
    хөөрхийдөө Алцанхуяг минь яасанч их өс хонзон атаа жөтөө юм дээ 60 хүрсэн хүн жаргаж суумаар больж үз
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
    • hen ni henbee gedgiig bodoh heregtei
      zochin: uls orniihoo tuluu temtsene. 60 hursen gee hoish suuhuu. MANAN gedg baidgiig anh ilchilj gargasn hun shuu
      2019 оны 10 сарын 24
  • mgl (202.9.43.164)
    unen heljee.
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.68.107.22)
    mash ih undur huutei mungu zeelj ireed zam tabisan gui mundag Mongoliin erunhii said daa. ter saaral jagsaaltiig uuriinhuuu garaa buteesen mudag hun dee. tiim uriig hoich ue tulnu geed ineej baisn er dee. odoo magtaad baigaa humuus mini ter uriig tulj dee
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Бүтээн байгуулалт хийсэн ГАНЦ ЕРӨНХИЙ САЙД шүү...Төр түмэн нүдтэй чихтэй
    2019 оны 10 сарын 24 | Хариулах
  • иргэн (192.82.70.243)
    Энэ хүн үнэнийг хэлдэг дэмжиж байна
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
  • Ахмад (45.117.32.130)
    МАНАН г санаачлагч,загалмайлсан эцэг нь өөрийн бүтээлээ муулна гэдэг шар хадны эмнэлэгт очих цаг нь болжээ гэдгээ зарлаж байна даа
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
  • Zochin (188.226.184.113)
    Энэ хүн маань улам л мэдрэл нь гажигтай болоод байх шиг байна даа хамаатан садан нь авч эмнэлэгт үзүүлмээр юм даа. Тэд нар нь харамлаад байгаа бол нутаг орныхон нь байна.
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
    • eshlel unshaad iim setgegdel turj bga bol ta neg l bishee
      2019 оны 10 сарын 23
  • Baagii (59.153.112.87)
    Zuv l hun dee. Yaj ch harluulaad hiisen buteesen n todrood baidag suuliin 30 jild gaigui ym hiisen n Altan huygiin zasag shuu dee
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
  • зочин (64.119.18.63)
    Ми.Энхболд, С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нар сайн юм хийх үү, Өдий болтол хийсэнгүй. Итгэнэ гэхэд толгойнд яав ч буухгүй. Өөрсдийн бүлэглэлд үйлчилдэг нийгэм байгуулна гэж зүтгэдэг хүмүүс. Алтанхуягийн санаа бол зөв байна. Харин хэн яаж хийхэв. Шинэ намууд туйлаад эдийн засгаа унагаачихвал хэнд итгэхэв. Баталгаа алга.
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • зочин (192.82.71.13)
    Эрдэнэ олигтой амьтан биш л дээ.Гэхдээ чи Эрдэнийг хэдэн мянган удаа муу хэлээд ч нэмэр болохгүй.Чи энэ намаас хөөгдчихсөн.Одоо чамайг тоох ямарч нам байхгүй болсон доо
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • зочин (180.235.184.5)
    энэ хүнийг сайн юм хийнэ гэдэгт нэг л итгэхгүй байна бас л энхбаярын адил юмаа алдчигаад өшөө хоросол нь буцалж байгаа хүн болов уу гэж бодогдох юм
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • зочин (192.82.78.185)
    Хариуцлагатай албан тушаал удаа дараа хашиж байсан энэ хүн бугшсан зүйлүүдийг сайн мэдэж байгаа. Хэн нь хэн бэ гэдгийг таньдаг хүний хувьд зоригтой нэрлэж байгаа байх. Элбэгдоржийн багийнхан Ардчилсан намаа гартаа байлгаж, М.Энхболдын хотын пракцтай хамтарч дараагийн сонгуульд ялалт байгуулахыг хүсэж байгаа нь тодорхой. Ард түмэн ямар намын төлөө 2020 онд санал өгөхөөс МАНАН оршин тогтнох эсэх нь тодорхой болно. Жижиг намууд нь нэг хүний өмч болчихсон энэ үед тэд дахиад ялна гэж итгэж байгаа. Хуулийн засаглалаа эмхэлж чадаагүй үед МАНАН-гаас салахгүй. Шүүхэд хотын фракц нөлөөтэй хэвээр байгаа. Шүүх дотор ч 2005 оноос Хотын шүүхэд ажиллаж байсан хүмүүсийг Дээд шүүхэд шилжүүлэн ажиллуулж шүүхийн хотын фракц бий болгож багаар ажиллахыг үүрэгдэж байсан удаатай. Харин доктор Лүндэндорж түүнд нь саад болсон боловч тэр Элбэгдоржийн үүрэг заавраас гарч чадаагүй учир шүүх дэх хотын фракцийг нурааж чадаагүй. Шүүхийн хотын фракцын зарим нэг төлөөлөгч болох 17 шүүгч эрх нь түдгэлзлээ. Бусад шүүгч нар нь санамж авч ямар нэгэн фракцид өөрсдөө орохгүй, фракцуудад үйлчлэхгүй шударга ажиллавал Монгол улсын ардчилалыг хөгжүүлж хамгаалах зэвсэг болно.!
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • зочин (202.72.240.5)
    энэ өөрөө жинхэнэ манан даа энэ балайрчихсан юм бишүү
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • Jiriin unshigch bilee, bi (103.14.37.8)
    Yakh argagui l Erunxii said baisan xunii zangarag ntr unertej bna daa...
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • энэ нэг тэнэг юм одоо болиоч. ёрын сайд байхдаа хийж байхгүй яасан юм (124.158.124.144)
    энэ нэг тэнэг юм одоо болиоч. ёрын сайд байхдаа хийж байхгүй яасан юм
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • Р (66.181.183.85)
    Алтанхуяг даргаас өөр хар мянган дайсан дунд байхдаа бүгдийг нь зохицуулж байгаад ч болов улсдаа хийсэн юмтай үлдэж чадсан ерөнхий сайд ховор гэж боддогдоо.
    2019 оны 10 сарын 21 | Хариулах
    • saaral jagsaaltiin undes, ih uriig eh orondoo buteesen hun dee odoo ta nar duugui ur huuhedteigee niileed ene hunii idej uusan uriig ni tul uur yriad baih ym baihgui. bodlogogui ene ih huriig hoich ue mini tulnu Altanhuyag
      2019 оны 10 сарын 21
  • Боорчи (66.181.182.61)
    А намаас хөө
    2019 оны 10 сарын 21 | Хариулах
  • zochin (66.181.161.86)
    AN-n gants balai hun ene dee
    2019 оны 10 сарын 21 | Хариулах
    • gants ovoo ni hun shig ni.
      2019 оны 10 сарын 21
  • Зочин (81.185.162.109)
    Өөрөө ч бас адилхан даа.2 ээлжилдэг орчих гээд гүйгээд бна уу
    2019 оны 10 сарын 21 | Хариулах
  • Иргэн (202.9.43.32)
    Алтанхуяа чи намын дарга,ерөнхий сайд байхдаа сайжруулж байхгүй юу хийж байсан байнаа
    2019 оны 10 сарын 21 | Хариулах
    • kkkk
      saijruulsan, ehluulsen yum zunduu baigaa . aluurchin elbegdorjiin baasaa
      2019 оны 10 сарын 21
  • иргэн (192.82.71.245)
    Үүнээс бусад нь ч авах юм алга аа: Дэлхийн хөгжлийг тодорхойлогчдын нэг Япон улс, технологижсон дараа үеийн “нийгэм 5.0” гэх загвар гаргаад нийгмээрээ дижитал болохоор шилжилт хийж байна, Сингапур Англи зэрэг улсууд суурь боловсролын шилжилтийг дижитал эринд зориулан хийж байгааг дэлхий даяар ойлгож дагаж эхлээд байна. Ерөөс бид энэ асуудлуудыг барьж авахгүй бол, аж үйлдвэрийн эринээс хоцорсон шигээ өнөөдөр технологийн эринээс бас л хоцрох эрсдэл нүүрлээд байна.
    2019 оны 10 сарын 21 | Хариулах
    • Алтантуяа
      Гоншигнуур хонзогнуур эмгэн дэ
      2019 оны 10 сарын 21
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
    3 цаг 32 мин
  • NBA-ийн аварга цолыг хүртэж үзээгүй таван агуу сагсан бөмбөгчид
    3 цаг 42 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    3 цаг 57 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    4 цаг 5 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    4 цаг 17 мин
  • Дугуйтай өдөрлөгтэй холбоотойгоор автобусны 42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
    Өчигдөр 11 цаг 57 мин
  • Хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана
    Өчигдөр 11 цаг 33 мин
  • "Дугуйтай Улаанбаатар – 2025" өдөрлөг тохиож байна
    Өчигдөр 11 цаг 30 мин
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
    Уржигдар 23 цаг 22 мин
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    Уржигдар 18 цаг 08 мин
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
    Уржигдар 17 цаг 39 мин
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 16 цаг 56 мин
  • Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
    Уржигдар 15 цаг 34 мин
  • ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • "Их дуулга"-д эх орноо дуурьсгасан ТАВАН жүдоч
24 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК