Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Мөнхжаргал: Монгол Улсыг шударга иргэд нь нэгдэж байж л өөрчилнө

2019-10-21
0
ЖИРГЭХ

"Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргалтай цаг үеийн сэдвүүдээр ярилцлаа.


-Манай улс олон намын тогтолцоотой, ШИНЭ намын үзэл баримтлал, намын зарчим, үнэт зүйлийн тухай сэдвээр яриагаа эхлэе?

-ШИНЭ намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар анхны ярилцлагаа танай сонинд өгч байгаадаа талархаж байна. ШИНЭ нам үүсгэн байгуулах тухай шийдвэр гарснаас хойш харьцангуй орой буюу дөнгөж 9 дүгээр сард л албан ёсоор бүртгэгдлээ. Үзэл баримтлалын хувьд дэлхий нийтийн чиг хандлагыг судалж ирсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бидний дагаж мөрдөж ирсэн баримтлалуудын үр шим сайнаасаа саар нь олон болж.

Монгол Улсын үндэсний эрх ашиг, Монгол хүн, өрх айлуудад эдгээр бодлогууд, глобалчлал сөргөөр нөлөөлөөд эхэллээ. Энэ байдлаараа дараагийн 20, 30 жилийг төсөөлөхөд ч хүнд болсон. Өнгөрсөн 30 жилд иргэн болгон ямар ч замаар хамаагүй баяж гэдэг дүрмээр зэрлэг капитализмаар нийгэмшүүлээд, Монгол хүний үнэт зүйл алдагдсан, шударга бус замаар төрөө, нийгмийн тогтолцоогоо идээд эхэлсэн. Ганц манайд ч биш дэлхийн олон орон ийм замаар яваад нөхцөл байдлаа анзаарч, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эх оронч үзэл дээрээ суурилсан шинэ хандлага бий болгож эхэлсэн байна.

Тиймээс л бүхнийг засах хэрэгтэй боллоо. Эхний ээлжинд олон түмний дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Эндээс бид үндэсний эрх ашгийг нэгт тавьсан, өрхийн үзэл санаан дээр суурилсан эдийн засгаа хөгжүүлэх бодлогуудыг баримталвал ирээдүйдээ итгэлтэй хөгжих юм байна гэдэг саналд нэгдсэн. Өрх баян бол улс орон баян, өрх улсын үндэс гэдэг санаа. Энэ санаан дээр эрдэмтэн, судлаачид суугаад ШИНЭ намын барих зарчим, үйл ажиллагаа бол баруун төвийн онол, үзэл баримтлал юм гэж тодорхойлсон. Илүү консерватив, уламжлалт, эх оронч, үндэсний эрх ашиг, өрх гэрийг тэргүүнд тавьсан. Өрх болгон өмчтэй, үйлдвэрлэлтэй, ажилтай, орлоготой хүчирхэг байж Монгол Улс хөгжлийн зөв замд орно гэдэг зарчимтай.

-Улс төрийн намууд мөнгө амалсан мөрийн хөтөлбөртэй, үнэгүй өгнө гэсэн логик дээр дөрөөлж олон түмнийг өөртөө татахыг оролдож байна. Танай намын хувьд?

- Улс төрийн намуудын үнэгүй тараана, үнэгүй өгнө гэдэг философи Монгол Улсад нийцэхгүй, асар их хортой. Үнэт зүйл дээрээ тулгуурлаж оюун ухаан, сэтгэл зүтгэлээрээ өсч өндийсөн, өмчтэй, үйлдвэрлэлтэй, ажилтай, орлоготой, нийгмийн бусармаг байдлаас дархлаажсан хүчирхэг гэр бүлүүдийг энэ үнэгүй өгдөг, мөнгө тараадаг логик шууд эвдэн бусниулна. 

- ШИНЭ намыг иргэдийн тэмцэл, эсэргүүцлийн дундаас мэндэлсэн гэж та бүхэн өөрсдөө ярих юм?

- Хууль тогтолцоо нь зөв ажилладаг, төр нь хүчирхэг, үйл ажиллагаагаа тогтвортой явуулдаг, нөгөө талдаа улс төрийн намууд нь тогтвортой, зөв хандлагатай улс оронд тэмцэл хөдөлгөөний орон зай байдаггүй. Харин төр нь ажлаа хийж чадахаа болиод улс төрийн намууд нь системийн ялзралд орчихсон тохиолдолд ард түмэнд тэмцлээс өөр сонголт байхгүй.

Шударга бус бүхний цаана нам дамжсан бүлэглэлүүд байна гэдэг олон түмний өмнө илт ойлгомжтой, тодорхой болсон. Өнөөг хүртэл тэр бүлэглэлүүд янз бүрийн хэлбэрээр нүүрээ нуугаад, зүсээ хувиргаад хуулийн байгууллагуудыг сүлжээндээ оруулчихсан, УИХ-д ч төлөөллөө суулгаад, хана хэрмээ болгочихсон. УИХ-ын үйл ажиллагааг гацааж, Засгийн газрыг барьцаалж байна.

Энэ тохиолдолд яах вэ? Үндсэн хуульд олгогдсон нэг л гарц байсан. Жагсаал, тэмцэл.

Өвлийн тэмцлийг 5 гишүүн, 100 гаруй төрийн бус байгууллагууд, ард иргэд маань дэмжсэнийг та мэдэх байх. Бүх зүйл сайн сайхан байсан бол парламентын гишүүд гудамжинд гарч тэмцэх үү? Олон төрийн бус байгууллагууд, журмын нөхдийн хамт энэ тэмцлийг зохион байгуулж, миний бие зохицуулагчаар ажилласан. Энэ тэмцлийн эхний үр дүн гараад жаахан ч гэсэн өөрчлөлт бий болж байна. Улс төрийн тавцанд энэ бол газар хөдлөлт. Энэ газар хөдлөлтийн үр дүнд МАНАН-г хамгаалдаг, ард түмний өмчийг хулгайлдаг системд өөрчлөлт орж, хууль, шүүхийн байгууллагууд солигдож эхэлсэн. Ямар ч байсан толгой нь солигдож, хамгаалж байсан, шударга бусын хонгилын хаалга үүдийг дарж байсан хүмүүс өөрчлөгдсөн. Гэхдээ тэмцэл яв явсаар шүүхийн шатанд тодорхойгүй байдалтай тулж, гацаж байна. Нийгэмд шударга ёс тогтоох ёстой шүүхийн байгууллагад авлига гаарсан, тэмцэх ёстой гэмт бүлэглэлүүдтэйгээ аалзны тор шиг сүлжээнд орчихсон. Иргэний нийгмийн хөдөлгөөнүүд бүх булхай, луйврыг баримттай нь илчлээд ил тод болгоод байхад хөдөлж өгөхгүй, барьцаанд байсаар байна.

Одоо цаашдаа яах вэ? Нөгөө таван гишүүн маань  “за ямар ч байсан Энхболдыг унагачихлаа” гээд өөр өөрийнхөөрөө замаар явах ёстой юм уу? Энэ асуултыг хоёр гишүүн маань 21 аймаг, 9 дүүргээр явж иргэдээсээ асуусан. Иргэд ч зөв хариуг нь хэлж өгсөн. Хөдөлгөөн, ТББ, эсхүл бие даагчийн статусаараа тэмцлээ үргэлжлүүлж болно, гэхдээ хоёрхон хүн хангалтгүй байна. Шударга ёсыг дэмжсэн нам харгалзахгүй нэгдсэн, жинхэнэ улс төрийн хүчирхэг намыг бий болгоод иргэдээ нэгтгээд тэмцээч гэж иргэд хүссэн, дуу хоолойгоо илэрхийлсэн. Үүнийг өвлийн тэмцэлд нэгдсэн иргэний нийгмийн байгууллагууд ч дуу нэгтэй дэмжсэн. Энэ ярианаас та асуултынхаа хариуг олж авсан байх гэж бодож байна.

-Өвлийн тэмцлийн Ерөнхий зохицуулагчаар ажилласан гэж та өөрийгөө хэллээ. Энэ талаар тодруулъя?

 

- Бүх зүйл амаргүй байсан. Тэр цаг үед энэ олон иргэний нийгмийн байгууллагууд эвлэлдэн нэгдэж чадсан нь бол гайхалтай. Яг үнэнийг хэлэхэд гайхамшигтай. Яагаад гэвэл иргэний нийгмийн байгууллагуудын дунд хар технологи оруулаад, хагалан бутаргадаг уламжлалт арга барилыг бид давж чадсан. Турхирч байгаад, дотор нь хагалж байгаад хууль зөрчүүлдэг, урхинд оруулдаг. Тиймээс бид бүх зүйлийг хуулийн дагуу хийх гэж оролдсон, тэгж хийж ч чадсан. Ямар зорилгын төлөө явж байгаагаа зөв ойлгуулсан.

Энд хоёр дахь жагсаалыг онцолмоор байна. Эхний жагсаалыг МАНАН-гийнхан тоож авч үзээгүй, юу л шалив, зузаан хувцастай 3000 хүн гэх мэтээр доромжлоод өнгөрсөн. Гэхдээ зүгээр орхиогүй, бидний эсрэг жагсаал, цуглааныг үймүүлэх зорилготой маш том зохион байгуулалттай бүлэг ажиллуулсан. Нэгдүгээр сарын 10-ны жагсаал бол үнэхээр цохилт болсон. Хаа очиж иргэд маань их сонор сэргэмжтэй байсан, дээр нь цагдаагийн байгууллага жагсаал цуглааныг үймүүлэх, турхирах замаар эмх замбараагүй байдал үүсгэх гэсэн үйлдэл болгонд маш сайн арга хэмжээ авч ажиллаж чадсан гэж хардаг.

- Нэн тэргүүний зорьсон, хийх ажил?

-Эхний зорилго бол сонгуулийн хувьсгал хийх замаар МАНАН дэглэмийг нураах. Үндсэн хуулинд олгогдсон боломж энэ. Намын нэрнээс харсан ч нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн шударга иргэдийн маань анхдагч зорилго нь улс эх орондоо шударга ёсыг авчрах. Үүний төлөө бид үйл ажиллагаагаа явуулж эхэлж байна.

- Ирэх 30 жилийг хэрхэн харж байгаа вэ? Хөгжил дэвшилд Монголчуудыг хөтлөх, эрүүл саруул улс төрийн хүчин нь танай нам байж чадах уу?

- Дараагийн 30 жилд Монголын хөгжлийг томоор харах зорилго, үйл ажиллагаа, үзэл баримтлал, төлөвлөгөө байгаа. Нэгэнт ардчилсан улс учраас ард түмний сонголтоор бүхнийг шийднэ. Ард түмэнд л хүч нь байгаа. Энэ шинэ хүчин зөв юм, бодлого нь зүйтэй юм гэж хараад биднийг сонгох байх гэж итгэж байгаа. Сонгууль дөхөх тусам бүтэшгүй амлалтаар ховсдох, гэв гэнэт амьдрал сайхан болсон юм шиг, болох гэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэх зүйлд ард түмэн маань 30 жил хууртагдсан. Энэ удаа битгий хууртагдаасай гэж бодож байна. Танаас нэг зүйл асууя, Монгол Улсыг хэн өөрчлөх вэ?

-Ээлжилж төр барьж байгаа улс төрийн хүчнүүд лав биш.

- Яг зөв. Монгол Улсыг шударга иргэд нь нэгдэж байж л өөрчилнө. Үгүй бол ард түмний улс төр дэх оролцоог үгүй болгосон, бүх зүйлийг бүлэглэл шийддэг олигархижсан 30 жил үргэлжилнэ. Үүнийг задлах нь тийм амар ажил биш. Маш хүнд ажил. Гэхдээ ард түмэн нэгдвэл бүтэхгүй зүйл гэж үгүй.

-ҮХНӨ эцсийн шатандаа тулаад замхрах шинж рүүгээ орчихлоо. ШИНЭ нам дэмжинэ ээ гэж байгаад сүүлд нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна гэдгээ мэдэгдлээ. Ийм зөрүүтэй байр суурь илэрхийлэх шалтгаан юу байв?

- Үндсэн хуулийг өөрчлөх эрх одоогийн УИХ-д байгаа. Ерөнхийлөгч санал өргөн барьж болно. Эсвэл УИХ өргөн барьж болно. Аль ч тохиолдолд өөрөө өөрийнхөө эрх мэдлийг нэмэгдүүлэхгүй байхаар өргөн барих ёстой. ШИНЭ намын хувьд Ашигт малтмалын тухай, Баялгийн тухай заалтуудыг тусгах, хууль шүүхийн байгууллагын хараат бус хүчтэй ажиллах эрхзүйн үндсийг бүрдүүлэх заалтууд, орон нутгийн засаг захиргаа, нэгж, хэт төвлөрлийг сааруулахад холбогдсон тодорхой заалтуудыг санал болгосон, дэмжсэн.

Ямар ч байсан ШИНЭ намаас оруулсан заалтууд маань 100 хувь биш юм аа гэхэд 50, 60 хувьтай ҮХНӨ-ийн төсөлд багтсан учраас дэмжсэн.  Гэхдээ би дээр хэллээ, ҮХНӨ-ийн төслийг өөрчлөх процессийг яг хуульд нийцүүлж өөрчлөхгүй бол эргээд гацаанд орох аюултай.

Ерөнхийлөгчийн тавьсан хориг бол өөрчлөлтөө хуульд нь нийцүүлж хий гэсэн зарчим л харагдаж байна. Ийм учраас долоо хэмжиж нэг огтол гэдэг шиг өөрчлөх нь зөв, гэхдээ өөрчлөх процессийг нь хуулийн хүрээнд явуулчих аа гэж л ШИНЭ нам үзэж байна.

- 2020 оны сонгуульд танай нам яаж сонгуульд оролцох вэ, МАН, АН-тай өрсөлдөхүйц кандидатууд танай намд бий юу?

- ШИНЭ нам иргэд эвсэн нэгдэж, улс төрд оролцох платформыг бий болгож байгаа. Нийт иргэддээ хандсан урилгаа ч олон нийтийн сүлжээгээр явуулчихсан. Шударга ёсны төлөө тууштай байж чадна, улстөрд өөрийгөө сойход бүрэн боловсрогдсон, бэлтгэгдсэн гэж үзсэн хүн бүрт ШИНЭ намын үүд хаалга нээлттэй байгаа. Гэхдээ мэдээж оффшорт мөнгөө хийчихсэн, авлига, албан тушаалын асуудалд орсон хүмүүсийн өмнө хаалттай гэдгийг хэлье.

Намууд нэр дэвшүүлэхдээ өч төчнөөн зуун саяар нь гишүүдээсээ нэхдэг, босго тогтоож өгдөг. Ийм мөнгө төлөөд улс төрд орж байгаа хүнтэй хэзээ ч шударга ёс ярих аргагүй. Ийм учраас зааг ялгааг нь та олж харах байх.

ШИНЭ намд олонд танигдаагүй хэдий ч маш олон лидерүүд байгаа, өнөөг хүртэл улс төрийн салхинд зарчимдаа хатуу, тууштай явж ирсэн олон хүмүүс энэ намын тулгуур багана болж байгаа. ШИНЭ намын гишүүд, дэмжигчдийн эгнээ асар хурдацтай тэлж байна. Нам бусчуудаас гадна МАН, АН, МАХН-аас ч орж ирж байна.

Аймаг, дүүрэг, сумдын ИТХ-ын төлөөлөгчид одоо гишүүнээр нь байгаа намынхаа шударга бус зүйлтэй эвлэрч чадахгүй олноороо ШИНЭ намыг сонгож байна. Бүх л аймгуудад ийм үзэгдэл өрнөж байна.

 

- МАН улаан, АН цэнхэр өнгийг голчилдог. Танай нам улбар шар өнгийг сонгожээ?

-Намын нэр, өнгө, бэлгэдлийн талаар олон хэлэлцүүлэг хийсэн. Дүрэм боловсруулах чиглэлээр маш олон загварууд гаргаж байсан. Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж, орчин үеийн шинэлэг нам гэдэг утгаараа нэрийг шууд ойлгомжтой байх, энгийн байх ёстой гэж үзсэн. Улбар шар өнгө бол содон, хүчтэй өнгө. Энэ ертөнцөд хүмүүсийг ямар ч ялгаваргүйгээр ижил тэгш ивээдэг, бүх хүнд хүрдэг нэг л зүйл байдаг нь нар юм. Аливаа зүйлийн эхлэл, шударга ёсны бэлгэдэл, хэнийг ч ялгахгүй ивээдэг гэдэг утгаар нь ургах нарны өнгийг улс орноо шинэчлэн хөгжүүлэхийн төлөө, шударга ёсны төлөө нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн улстөрийн үзэл, соёлтой, орчин үеийн ШИНЭ намд тохирно гэж үзсэн юм.

- Парламентад суудалтай намын хувьд ШИНЭ-ийн Зөвлөл ямар ямар шийдэл гаргаж байна?

- Зөвлөл маань намынхаа үйл ажиллагаа, бодлогыг нэгтгээд даваа гариг болгон тухайн долоо хоногт хэлэлцэгдэж байгаа УИХ-ын нэн чухал гэсэн хуулийн төсөлтэй холбоотой байр сууриа нэтгэж, саналаа хэлж байгаа. Хоёрдугаарт, нийгэмд тулгамдаж байгаа, авч үзэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцдэг.

Өнгөрсөн хугацаанд ажил албан тушаалаасаа намын үзэл бодлоос болоод халагдсан, гурван шатны шүүхийн шийдвэр гарсан ч ажилдаа томилогдож чадаагүй, хохирлоо төлүүлж чадаагүй хүмүүсийг хүлээж авсан. Мөн ББСБ-ууд, төрийн үйл ажиллагаа, хянах шалгах байгууллагууд нь ажлаа хийхгүй байгаагаас иргэд маш ихээр хохирсон тохиолдлуудыг судалж, олон хохирогчтой кэйсүүд дээр иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс төрийн байгууллагуудыг урьж оролцуулан тайлбар авах, хоёр талыг уулзуулах, намын зүгээс байр сууриа илэрхийлэх арга хэмжээнүүдийг тогтмол хийж байгаа.

- Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг танай намд орно гэсэн мессеж сошиалд явдаг боллоо, энэ үнэн юм уу?

- Н.Алтанхуягийг асуувал УИХ-ын гишүүн С.Жавхлангийн талаар ч давхар ярьж таарах байх. Би өмнө нь хэлсэн, өөрийгөө шударга гэж бодож байгаа бүх хүнд ШИНЭ нам нээлттэй гэж. Хэн ч ялгаагүй МАНАН-гийн системийг нураахын төлөө сонгуулийн хувьсгал хийе, хамтръя, зүтгэе, энэ зарчмынхаа төлөө тууштай байя, улс орны үндэсний эрх ашгийн төлөө өөрчлөлт хийе гэж байвал бид зарчмын хувьд хэнийг ч эгнээндээ нэгтгэж болно.

- Саарал жагсаалтад Монгол орчихлоо гэж байна. Энэ асуудалд ямар байр суурьтай хандаж байна?

- Мэдээж шалтгаан нь мөнгө угаалт, бохир мөнгө, оффшор. Санхүүгийн эх үүсвэрээ тодорхойлохгүй бол тодорхойгүй замаар орж ирсэн шигээ эргээд эх үүсвэртээ үйлчилж, тэр дундаа терроризмийг санхүүжүүлэх эрсдэлтэй гэж үздэг. Саарал жагсаалтад яагаад орсон бэ, Монгол Улс юунаас болоод энэ олон Санхүүгийн хууль, Өршөөлийн хууль батлуулаад, тодорхой ганц хоёр банк нь дүрмийн сангаа хаанаас бүрдүүлснээ тайлбарлаж чадахгүй байна вэ? Энэ олон асуултын хариуг төр өгч, хууль шүүхийн байгууллагууд ажлаа хийхийг ШИНЭ нам шаардаж байгаа. Монголбанкнаас ялангуяа маш өндөр хариуцлагатай байхыг шаардах ёстой. Монголбанк, Сангийн яам, СЗХ, бусад төрийн агентлагууд хүчгүй, ажлаа хийхгүй нөгөө л системдээ базуулчихаад энэ асуудлынхаа учрыг олж чадахгүй байгаад хамаг учир байгаа юм. Яах аргагүй төрийн чадавхигүй байдал, нөгөө л нэг барьцаанд орсон хууль шүүх нь хөдөлдөггүй, нэг хэрэг шалгахаараа 2, 3 жил ямар ч ахиц гарахгүй дараад байдаг. Үүнийг чинь л олон улсын байгууллагууд шүүмжлээд сануулаад байгаа хэрэг шүү дээ, төр нь ажлаа хий л гэж сануулж байна. Тэрнээс саарал жагсаалтад орсон нь ард түмэнтэй ямар ч хамааралгүй.

- Л.Болд, Ж.Батзандан нарыг сүүлийн үед сошиал, хэвлэл мэдээллээр их дайрдаг боллоо?

- Ард түмэн өөрчлөгдсөн, сэрсэн шүү. Хэн тарааж байна, гүтгэлэг, харлуулах технологи нь юуны төлөө ажиллаж байна гэдгийг мэддэг болж байна. Хэн ард түмэн, улсын эрх ашгийн төлөө тэмцэж явааг, хэн өөрийнхөө, бүлэглэлийн төлөө үйлчилж байгааг ганц хараад л мэдчихэж байгаа.

МАНАН-ийн тогтолцоог унагая гээд ШИНЭ намын хоёр лидер, УИХ дахь нөгөө гурван гишүүнтэйгээ хамт тэмцэж байгаа. Сонгууль дөхөхийн хэрээр нөгөө л нэг бэлэн сайхан амлалтаар ховсдох, төөрөгдүүлэх, эргэлзээ төрүүлэх, хагаралдуулах технологио хэрэглэж байна. ШИНЭ нам үүнийг харж байгаа, хаанаас хэн явуулж байгааг ч мэдэж байгаа. Таван гишүүнийг, иргэний нийгмийн байгууллагуудтай нь гүтгэлгээр харлуулах, мохоох үйл ажиллагаа хүчтэй явж байна. Ингэх тусам нь иргэд зохион байгуулалтад орох, эвлэлдэн нэгдэх ёстой. Бидэнд зогсох эрх алга. “Сэрсэн Монгол” аянаа тасралтгүй үргэлжлүүлж байна, эгнээгээ тэлсээр байна. Одоо “буцаад унтаж болохгүй, унтах юм бол нэг мөсөн унтана” гэдгийг бид ухамсарлаж байгаа.

-Мэргэжлийн холбоодтой хамтарч ажилладаг гэж та ярилаа?

- ШИНЭ нам мэдээж хэрэг орон нутгийн нэгж, бүтэцтэй. Намын нөгөө тулгуур багана нь иргэний нийгмийн ТББ-ууд, мэргэжлийн холбоод. Өнгөрсөн хугацаанд багш, эмч, тээвэрчид, мэдээллийн технологийнхон гээд мэргэжлийн холбоодуудтай уулзалт хийлээ. Энэ уулзалтуудаар салбарын удирдлагыг мэргэжлийн хүмүүст нь өгөх нь зүйтэй гэсэн байр суурь дээр манай нам тогтож байна. Ямар ч салбарын мэдлэггүй хүнийг улс төрийн бялуу хуваах зарчмаар томилсноос л салбарууд дампуурч дууслаа. Олон удаагийн томилгоонууд мэргэжилтнүүдийг шахан зайлуулж, зөвхөн томилгооны хүмүүсээр дүүргэж, сүүлдээ “60 тэрбум”-ын гэмт хэрэгт хүртэл өртөж эхэллээ.

- Салбарууд гэснээс ялангуяа боловсролын салбар хэцүүдсэн байна?

- Бүх л салбарын бодлого олон жилийн турш унаж,уруудаж ирсний гор өнөөдөр гарч байна. Ялангуяа боловсролын салбарт эмгэнэлтэй байдал үүсчээ. Үр дүн нь тэр дороо гардаггүй ч алс хэтдээ нийгэмдээ асар том нөлөөтэй үр дүн гаргадаг салбар.

Боловсролдоо хөрөнгө оруулаагүй улс үр дүнг нь ямар байдлаар амсдаг болохыг одоо бид туулж байна. Тийм учраас энэ салбарыг ШИНЭ нам онцгойлон авч үзэж бодлого боловсруулна. Боловсролын тогтолцоонд шинэчлэл хийж, хүүхэд бүрийг ижил нөхцөлд суралцах, өсөж хөгжих тэгш боломжоор хангаж чанартай боловсрол эзэмшүүлэхийн төлөө ажиллана.

Эцэг эхчүүд яагаад банкинд зээл тавьж хүүхдүүдээ хувийн сургуульд өгч байна? Хувийн хэвшлийн сургуулийн статусыг бид зөв тодорхойлох ёстой. Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн боловсрол аль аль түвшиндээ гажуудчихсан. Систем нь гажуудчихсан байхад яаж энэ олон 500, 600 мянган төгрөгийн цалинтай багш нарын асуудлыг шийдэх вэ, яаж түмний хүүхдийг сайн сургаад өг гэж шаардах вэ?

Боловсролдоо хөрөнгө оруулаагүй улс дараа нь үр дүнг нь аймшигтайгаар амсана. Тийм учраас боловсролын салбарыг ШИНЭ нам онцгойлон авч үзэж бодлого боловсруулна. Шинэлэг арга хэмжээ авч ажиллана. Өнгөрсөн хугацаанд сургуулийн хашаанд баар, буудлууд барьдаг, газрыг нь хумсалдаг, зардаг байдал газар авлаа. Улсын том том сургуулиуд биеийн тамирын талбай байхгүй. Тэгээд яаж бид хүүхдээ зөв, эрүүл чийрэг хүмүүжүүлэх гээд байгаа юм. Сургууль барья гээд газар олдохгүй. Улсын өмч байхад л газрыг нь дээрэмдээд байна. Тэгж дураараа аашилж байхад хууль хүчнийхэн нь таг шүү. Энэ чинь нийтийн, нийгмийн эсрэг гэмт хэрэг шүү дээ. Хүний халааснаас 5, 10 мянган төгрөг хулгайлсан хэрэгтнүүдэд хатуу шийтгэлийг нь оногдуулдаг хэрнээ нийтийн эсрэг гэмт хэрэг хийчихээд байхад толгойг нь илээд сууж байна. Монгол Улсыг дээрэмдэж, баялгийг нь ухаж дуусах нь л дээ.

Сонгуулийн зургаан сардаа л сайхан мэдрэмж аваад, эргээд хулхидуулдаг энэ байдлаас салья, талцалгүй, намчирхалгүй зөв зүйлийн төлөө эвлэлдэн нэгдэж, үндэстэн, улсаа хөгжүүлэхийн тулд ШИНЭ нам зорьж байгаа. Зүгээр нэг намын хэдэн гишүүдийг тэжээх гэж байгуулагдаагүй гэдгийг эцэст нь онцолж хэлмээр байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянзүрх дүүргийн Засаг даргаар И.Баттөгсийг сонгож, томилуулах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр боллоо
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын аян хэрэгжиж байна
Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компанийн 2025 оны Тогтвортой хөгжлийн тайлан нийтлэгдлээ
ТЦА: Бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (119.40.102.5)
    Олон зүйл дээр хамтарч ажилласан. Шударга, зарчимтай залуу байна лээ
    2019 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (192.82.75.98)
    ишшшш чааваас энэ дуракаас өөр генсек болгочих хүн Болдод байхгүй л дээ. Сурсан зүйл байхгүй, хоосон толгой цүнх барихаар хоолтойгоо залгаж болдогийн тод жишээ болсон элий балай даа
    2019 оны 10 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянзүрх дүүргийн Засаг даргаар И.Баттөгсийг сонгож, томилуулах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр боллоо
    2 цаг 23 мин
  • Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын аян хэрэгжиж байна
    2 цаг 56 мин
  • Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компанийн 2025 оны Тогтвортой хөгжлийн тайлан нийтлэгдлээ
    3 цаг 48 мин
  • ТЦА: Бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
    4 цаг 54 мин
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
    5 цаг 2 мин
  • “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
    5 цаг 36 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    5 цаг 49 мин
  • Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
    6 цаг 32 мин
  • Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
    6 цаг 46 мин
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
    7 цаг 43 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
    7 цаг 50 мин
  • Никотин агуулсан цахилгаан тамхи нь тамхинаас гарахад хамгийн үр дүнтэй аргуудын нэг
    8 цаг 13 мин
  • О.Номинчимэг: Орон сууцтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага хурдан шуурхай шийддэг байх ёстой
    8 цаг 36 мин
  • ИРГЭД: Хуулийн цоорхойгоос болж л хохирчхоод байна
    8 цаг 59 мин
  • Неймар ДАШТ-д оролцох Бразилын багийн бүрэлдэхүүнд дуудагдлаа
    9 цаг 1 мин
  • Сэрэмжлүүлэг
    9 цаг 42 мин
  • В.Путин Д.Трампыг явснаас хэд хоногийн дараа Хятадад ирлээ
    9 цаг 44 мин
  • Лондон болж буй хоёр төрлийн жагсаалыг тайван барихын тулд олон мянган цагдаа хамгаалалтад гарлаа
    9 цаг 50 мин
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
    9 цаг 51 мин
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
    9 цаг 59 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК