Байгалийн түүхийн музейн барилгыг нураах тендерийг Захиргааны хэргийн шүүхээс түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. Тухайлбал, Ц.Уянга нарын иргэдийн зүгээс Засгийн газрын 280, 281 дүгээр тогтоол Соёлын өвийн хуулийг зөрчиж байгаа талаар нэхэмжлэл гаргасан.
Энэ хүрээнд өнөөдөр шүүх хурал хуралдаж, музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх шийдвэр гаргав. Шүүх хуралд БСШУСЯ болон Засгийн газар, Байгалийн түүхийн музейн удирдлагаас гурван хариуцагч шүүх хуралд оролцлоо.
Сэтгэгдэл (1)