Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ хүрээнд БСШУСЯ Хятадын талтай хамтран “Монголын соёлын өдрүүд”-ийг Бээжин хотноо зохион байгуулахаар болжээ. Монголын Соёлын өдрүүд Бээжин хотноо ирэх арванхоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд болж, гэрэл зургийн үзэсгэлэн, монгол судлалын эрдэм шинжилгээний хурал, монголын кино өдрүүд болон үндэсний урлагийн тоглолтыг тус тус зохион байгуулна.
Ташрамд дурдахад, БМШУСЯ-ны сайд асан П.Цагаан 2005 онд Хятадад Монголын соёлын өдрүүдийг 40 жилийн дараа амжилттай зохион байгуулж байжээ. Ингэхдээ Бээжингээс гадна Тяньжинь хотод Монголын урлаг, соёлыг сурталчилсан томоохон арга хэмжээг хийсэн аж.