Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны есдүгээр сарын 30-ны өдрийн А/368 дугаартай “Нийтийн эзэмшлийн зам, талбай чөлөөлөх тухай” захирамж гарсан.
Энэ хүрээнд дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран энэ сарын 24-ны өдөр тус дүүргийн I, III хорооны Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэн ажиллалаа.