Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Баатархүү: Засаг даргыг огцруулах асуудлаар бүлэг хуралдаж, шийдвэрт хүрнэ

2019-10-26
0
ЖИРГЭХ

НИТХ-ын төлөөлөгчид Засаг даргыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн талаар мэдээлэл гараад буй. Үүнтэй холбоотой болон бусад асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүүгээс тодрууллаа.


-Засаг даргыг огцруулах ажил яригдаж байна. Зарим төлөөлөгчид гарын үсэг цуглуулаад эхэлжээ. Засаг даргыг огцруулах асуудлаар АН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Нийслэлийн Засаг даргад хариуцлага тооцох албан бичиг одоогоор ирээгүй байна. Хэрэв ирвэл бүлэг хуралдаж, байр суурь гаргана. Одоогоор НИТХ 2019 онд нэг их наяд төгрөгийн төсвөөр хийсэн ажлын гүйцэтгэлийг дүгнэх ажил явагдаж байна. Хоёрдугаар хуралдаан дээр нам эвслийн бүлгүүд хуралдаж, Засаг дарга хангалттай ажиллаж чадаж байна уу гэдэг дүгнэлтийг ярьдаг. Уг хуралдааны шийдвэрээс Засаг даргад ямар хариуцлага тооцох асуудал яригдана.

-Өмнө нь Засаг даргын хийж, хэрэгжүүлж байгаа ажил хангалтгүй байгаа талаар АН-ын бүлгээс ярьж байсан?

-Нийслэлд хийж байгаа ажлуудыг зөвхөн би ярих нь илүүц гэж бодож байна. Тэртээ тэргүй нийслэлчүүд хотын амьдрал өнгөтэй, ахиц дэвшилтэй байна уу гэдгийг дүгнэж байгаа. Энгийн жишээ дурдахад 2016 онд өмнөх Засаг дарга Улаанбаатар хотод шөнийн гудамж төсвийн мөнгөөр барьсан. Уг ажлыг дараагийн Засаг дарга гарч ирээд мөн л төсвийн мөнгөөр буулгасан. Өмнөх Засаг дарга Сүхбаатарын талбай дээр авто зогсоол барьсан. Дараагийн Засаг дарга тухайн зогсоолыг болиулсан. Өнөөдөр бид хогоо ачиж чадаж байна уу, нийтийн тээвэр хүртээмжтэй байж иргэдийн амьдрал ахуй сайжирч байна уу гэдгийг харах ёстой. Өнөөдөр өрх бүрт эдийн засгийн өсөлт сайн, үр дүнтэй байна гэж ярьдаг. Гэтэл бодит байдал дээр айл өрхийн эдийн засгийн өсөлт сайжирч байна уу гэдгийг иргэд хариулна. Тиймээс нийслэлд шинээр яг юу хийсэн талаар хэлж чадахгүй байна.

-Нийслэлийн Засаг захиргааны зарим нэг газрын дарга нар авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж байна гэсэн мэдээлэл байна. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол ямар хариуцлага хүлээлгэх ёстой вэ?

-Энэ асуудлыг зохицуулах тусгай хуультай шүү дээ. Ажил, албан тушаалыг нь түдгэлзүүлэх, хариуцлагын асуудлыг ярих ёстой. Дахин төрийн алба хаах эрхийг нь хасдаг. Тиймээс хууль хяналтын байгууллага шийдэх байх.

-Ирэх онд нийслэлийн төсөв өмнөх жилээс багасах тухай ярьж байна?

-Улсын төсөв батлагдсаны дараа нийслэлийн төсөв яригдах ёстой. Ер нь дүүргүүдтэйгээ нийлээд нэг их наяд төгрөгийн төсөвт энэ онд хүрсэн юм. Ирэх онд энэ хавьцаа байх болов уу гэж бодож байна.

-Ирэх онд дутуу хийгдсэн, хүлээгдэж байгаа ажил юу байна?

-Нийтийн тээврийн хүртээмж, чанарын асуудал байна. Иргэд ажлын оргил цагаар нийтийн тээврээр үйлчлүүлж чадахгүй байна. Нийтийн тээвэр тухгүй байна. Энэ асуудлыг яаралтай сайжруулах талаарх саналыг бид гурван жил өгсөн. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг өнгөрсөн гурван жил ярилаа. Учир нь утааг бууруулахад хамгийн чухал нь гэр хорооллын яндангийн тоог бууруулах шүү дээ. Энэ талаар удаа дараа санал явуулсан ч харамсалтай нь энэ ажил хийгдэхгүй байна. Гуравдугаарт, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлагатай байна. Тухайлбал, нийслэлд бага ангийн багш нар олдохй байна. Тиймээс багш, эрүүл мэндийн салбарын ажилчдын урамшууллыг шийдэх саналыг гурван жил өгсөн.

-Сайжруулсан түлштэй холбоотойгоор утаа мэдрэгч суурилуулахад 6.6 тэрбум төгрөг төсөвлөж, гаднаас авах талаар яригдаж байна. Гэтэл дотоодынхон уг мэдрэгчийг хямд үнэтэйгээр үйлдвэрлээд эхэлсэн байна. Тэдний зүгээс дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, дотоодоосоо худалдаж авахыг шаардаж байна. АН-ын бүлэг энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ талаар яригдаагүй байна. Ер нь сайжруулах түлшийг хэрэглэх нь ерөнхий концевцын хувьд зөв. Улаанбаатар хот түүхий нүүрс хэрэглэхийг дэмжиж болохгүй. Агаар орчны бохирдлыг бууруулах тал дээр АН-ын зүгээс санал нэг байгаа.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (192.82.75.183)
    Огцоруулаа дэмжиж байна
    2019 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (119.40.103.3)
    Odoo boliochee yum bol ogtsuurlna l gehiin iim bolood l bid hogjihgi bgaa yum bish uu!!!!!!!!!!!!!
    2019 оны 10 сарын 27 | Хариулах
  • эмгэн (66.181.165.215)
    ОГцруулаад ажил сайжрах уу.хэнийг оронд нь тавих юм бэ.дахиад л бөөн маргаан хэрүүл тэмцэл болох юм биш үү
    2019 оны 10 сарын 27 | Хариулах
  • Өвгөн (49.0.212.112)
    Хэрүүлийн бузрыг эрхэлбэл сэтгэл мэдрэлийг гажиг үүснэ...
    2019 оны 10 сарын 27 | Хариулах
  • irgen (66.181.161.21)
    Огцруулна гэхээс ондоо юм ярьсангуй 4 жил болов
    2019 оны 10 сарын 27 | Хариулах
  • зочин (103.26.193.47)
    Утаа багаслаа гэж огцруулах гэж байгаа юм уу? Сонгууль ойртлоо гэж үймүүлж байгаа юм уу? Хутган үймүүлэгчид өөрсдөө юу ч хийхгүй нь тодорхой.
    2019 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (192.82.71.221)
    За болилдоо
    2019 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (222.128.107.199)
    hogiin darga unendee mash julidaj bnaa.
    2019 оны 10 сарын 26 | Хариулах
    • Yostoi hogiin ZD
      2019 оны 10 сарын 26
  • Зочин (192.82.72.249)
    Баатархүү чи гэж янзын дурак байна.Чи ийм том айлыг авч явж чадах уу? Их хурлын гишүүн нүдэнд чинь харагдаад байна уу? Модон чавх минь
    2019 оны 10 сарын 26 | Хариулах
  • Ард (49.0.213.217)
    Энэ нэг нөхөр самар ч л байвал улс, эдийн засаг гэдэг юм байдаг гэж төсөөлдгүй бололтой, бага ч гэсэн утаа буурч байгаа нь лав энэ цээж баянд таалагдахгүй, бас хорсолтой, түрүү үүлэнцэрийн үед юм идэж чадаагүй гомдоод байна аа даа ...
    2019 оны 10 сарын 26 | Хариулах
    • Ард
      Энэ нэг нөхөр самар ч л байвал улс, эдийн засаг гэдэг юм байдаг гэж төсөөлдгүй бололтой, бага ч гэсэн утаа буурч байгаа нь лав энэ цээж баянд таалагдахгүй, бас хорсолтой, түрүү үүлэнцэрийн үед юм идэж чадаагүй гомдоод байна аа даа ...
      2019 оны 10 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    15 цаг 48 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    16 цаг 32 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    17 цаг 21 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    18 цаг 21 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    18 цаг 46 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    19 цаг 4 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    20 цаг 32 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    20 цаг 34 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    20 цаг 48 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    20 цаг 50 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    20 цаг 57 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    21 цаг 10 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    22 цаг 18 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    22 цаг 36 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    22 цаг 44 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    22 цаг 48 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    23 цаг 21 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    23 цаг 27 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    23 цаг 39 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    23 цаг 44 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК