Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Талийгаач нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийг хүссэн бүсгүй төрийн өндөрлөгүүдэд захидал илгээлээ

2019-10-28
0
ЖИРГЭХ

ЗАХИДАЛ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА,

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ,

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР, ХУУЛЬ ЗҮЙ,

ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ,

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА С.БААТАРЖАВ,

 ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА Ж.БЯМБАДОРЖ,

ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА М.ОЮУНЧИМЭГ ТАНАА

Миний бие Буянжаргал овогтой Болороо нь тархины саажилт гэсэн хөгжлийн бэрхшээлийн хэлбэртэй иргэн бөгөөд 2016 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг олон нийтэд таниулж, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газарт мэргэжилтнээр ажиллаж байна. Бусдын л адил боловсрол эзэмшин, хөдөлмөр эрхэлж, гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болон элэг бүтэн амьдарч байсан ч түшиг тулгуур болсон ханиа маш харамсалтайгаар, бусдын хайнга байдлаас болж алдаад дөрвөн сарын хугацаа өнгөрөөд байна. Тодруулбал миний нөхөр Б.Амгалан нь /дөрвөн мөчний хуруунууд бэрхшээлтэй/ “Хишиг Арвин Индустриал” ХХК-нд 2019 оны нэгдүгээр сараас эхлэн “Харуул хамгаалалтын ажилтан”-аар ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа нэг ч удаа ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэн зөрчил гаргаж байгаагүй.

 

Гэвч 2019 оны зургадугаар сарын 19-20-д шилжих шөнө ажлын байрнаасаа гарч явсан, гарч явсныг нь оршин суугчид харсан байна гэсэн мэдээллийг түүнтэй хамт ажилладаг Бадамдорж нь 20-ны өглөө надад мэдэгдсэнээр нөхрийгөө гадуур хайж эхэлсэн. Харамсалтай нь нөхөр маань нас барсан байдалтайгаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 50А орон сууцны лифтний хонгилоос 2019 оны долдугаар сарын 08-ны өдөр олдсон. Улмаар нөхрийн маань амь эрсдсэн хэрэг СХД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байсан бөгөөд миний хувьд хууль хяналтын байгууллагынхны үйл ажиллагаанд саад учруулахгүй гэж, хуулийн дагуу үнэн зөвийг тогтоох байх гэж итгэж найдан өнгөрсөн хугацаанд тэвчиж суусаар өдийг хүрсэн. Харамсалтай нь хууль, хяналтын байгууллага /Шүүх эмнэлэг, Мэргэжлийн хяналт/-ын дүгнэлтүүд үнэн зөвөөр гарахгүй, мөрдөн байцаагчийн ажиллаж буй байдал, цуглуулсан мэдээ баримт хэт нэг талыг барьсан байгаа бөгөөд хийгдэх ёстой ажиллагаанууд хийгдээгүйгээр зогсохгүй миний нөхрийг ажлын байран дээрээ архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж, хийх ёсгүй ажлаа хийж байгаад өнгөрсөн гэх зэргээр буруутган хэргийг хаах гэж байна. Манай гэр бүлийн зүгээс энэ бүх зүйлтэй санал нийлэхгүй байгаагаа баримт нотолгоотойгоор олон нийтэд дэлгэсэн. Тодруулбал бидний олж цуглуулсан баримт, материалаар дүгнэхэд санал нийлэхгүй, сэжиг бүхий дараахь нөхцөл байдал байна.

Үүнд:

1. Нөхрийг маань тэр лифтний хонгилруу унасныг компаний холбогдох хүмүүс мэдэхгүй байх ямар ч үндэсгүй байна. Гэтэл цогцосыг албаар нуун дарагдуулж, ямар ч шинжилгээ хийх аргагүй болгосныхоо дараа 19 хоногийн дараа гараж өгсөн.

2. Нөхөр маань хамгаалагч байсан болохоос биш лифтчин байгаагүй гэтэл лифт зас гэж үүрэг даалгавар өгсөн холбогдох хүмүүс байнга хийлгэдэг байсан дүр зураг нас барах үеийн камерын бичлэгээс харагдсан.

3. СХД-ийн мөрдөн байцаагч нас барах үеийн камерын бичлэгийг 07 дугаар сарын 17-ны өдөр хурааж аван ямар байдлаар нас барсныг мэдсээр байж 08 дугаар сарын 17-ны өдөр буюу нэг сарын дараа мэдэгдсэн. Энэ нэг сарын хугацаанд эрүүгийн өмгөөлөгчтэйгээ цогцосны байрлалын дагуу олон таамаг гаргаж, шалгуулах хүсэлтийг удаа дараа өгч байсан ч бидэнд тухайн үед тог тасарсан байж цаахилгаан түгээх газарт албан бичиг хүргүүлсэн гэх зэргээр төөрөгдүүлсэн мэдээллийг өгч байсан.

4. Шүүх эмнэлгээс нас барсан хугацааг нь ч үнэн зөв тогтоож чадаагүй байж, архины хувь хэмжээг 2.4 промилтэй маш өндөр гаргасан. Энэхүү хариун дээр үндэслэн нөхрийг минь согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн, хийх ёсгүй ажлаа хийсэн гэх зэргээр буруутгаж байна. Гэвч камерын бичлэг харахад миний нөхөр архи уугаагүй, утсаар залган лифт зас гэж үүрэгдсэний дагуу ажил үүргээ маш хариуцлагатайгаар, олон удаа хийж байсан гэмээр туршлагатай хийж байгаа нь харагдаж байна. түүнчлэн нөхрийн маань хувьд жаахан л согтууруулах ундаа хэрэглэхэд гүйх нь бүү хэл алхахад ч хүндрэлтэй болдог тул камерын бичлэг дээр маш хурдан шаламгай гүйж байсан нь архи уугаагүйг илтгэж байгаа юм.

5. СХД-ийн цагдаагийн хэлтсээс Үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тогтоолгохоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хавтаст хэргийг явуулахдаа ажил үүргээ гүйцэтгэсэн 06 дугаар сарын 16-19-ний өдрүүдийн 4 өдрийн Рапортын тэмдэглэлийг л хуулбарлан, камерын бичлэгийг СиДи дээр хуулбарлахгүйгээр зурган тайлбар хэлбэрээр явуулсан нь хэргийг амь хохирогчийн буруутай үйлдэл болгон хаалгах гэсэн нь тодорхой харагдаж байна.

6. Түүнчлэн СХД-ийн мөрдөн байцаагчаас нөхрийг минь архи ууж, өөрийн буруугаас болж амь эрсдсэн гэсэн байдлаар хэргийг хаах гэж ажиллаж байгаа учир, өнөөг хүртэл үүндээ тааруулан ажиллаж ирсэн учир гэрчүүдээс авсан мэдүүлэгт ч эргэлзэж байна. учир нь миний нөхрийг архи усан гэж харагдуулахад гол буруутан болсон Пара хөнгөн атлетикийн тэргүүн Батдорж (тухайн өдөр энэ багшдаа архи авч өгөн өөрөө амссан)-оос мэдүүлэг авахгүй маш удсан бөгөөд МХГ-руу материалаа явуулахаасаа өмнөхөн байцаасан. Иймд энэ бүгдээс үндэслэн компани \ажил олгогч\-с дээрх үйл ажиллагаануудад хөндлөнгөөс нөлөөлж байна гэж үзэн танаас дараахь зүйлсийг хүсэж байна. Энэ бүх зүйлийн баримт нотолгоо бий.

1. Цогцосноос авч үлдсэн дээжүүдийг гадны улс оронд шинжлүүлэх. Боломжгүй бол нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр дахин шинжлүүлэх.

2. МХЕГ-т 06 дугаар сарын 16-наас өмнөх Рапортын дэвтрийн тэмдэглэлийг, нас барах үеийн камерийн бичлэгийг СиДи дээр хуулбарлан дахин ҮО мөн эсэхийг тогтоохоор явуулах. 3. Нөхрийн маань хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтсээс татаж, Улсын мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөн байцаах тасагт шилжүүлэх. Энэ хэрэгт холбогдож буй компанийн хувьд миний нөхөр хэн ч биш, хоёрхон хуруутай хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан болохоор манай гэр бүлээс өдийг хүртэл албан ёсоор уучлал гуйхгүй явж байна. Гэвч охин бид хоёрт нөхөр маань орчлонг алган дээр минь тавьж өгдөг, хаанаас ч эрээд олохгүй үнэт эрдэнэ минь байсан юм. Ийм ч учраас би нөхрийнхөө архи ууж байгаад, хийх ёсгүй ажлаа дур мэдэн хийсэн гэсэн нэрийг нь цэвэрлэх гэж, ирээдүйд охин нь аавыгаа буруугаар ойлгохвий гэснээс сэргийлж, үнэн зөвийг олж тогтоохоор явна. Энэ үйл хэрэгт маань тусламжийн гараа сунгаж, гэр бүлийн минь сэтгэлийн шархыг бага ч гэсэн хөнгөлж өгөөчээ гэж Танд хандаж байна. Миний ээж бид хоёр энэ амьдралдаа маш олон зүйл золиослон байж өдий зэрэгтэй яваа учир энэхүү үнэн зөвийг тогтоох ажлынхаа эцсийг нь хүртэл явах болно. Иймд Таныг Монгол Улсад нэг зүйл дээр ч гэсэн үнэн ялдаг юм, мөнгөтэй эрх мэдэлтэн биш эгэл ард ялж болдог юм гэдгийг харуулахад минь тусалж, намайг дэмжиж байгаа ард түмэнд төрдөө итгэх жаахан ч гэсэн итгэлийг бий болгож өгнө гэж найдаж байна. Хохирох ёстой хүн байвал би л байя, үр хүүхдэд минь сайхан аавынх нь тухай муу муухай зүйл битгий сонсогдоосой гэж л хүсч байна. Нөхөр бид хоёр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар нийгэмд зөвөөр үлгэрлэл үзүүлнэ гэж, бүхнийг өөрсдөө болгох гэж хичээж амьдарч ирсэн. Тиймдээ ч нөхөр минь ажилдаа сэтгэлээсээ хандаж, хүний хий гэснийг хариуцлагатайгаар хийснийхээ төлөө охин бид хоёрыг үүрд үлдээгээд явлаа. Хэрвээ асуудлыг минь анхааралдаа авч, хүсэлтийг минь биелүүлэхээс татгалзвал би Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хороо, Олон улсын байгууллагууд руу хандах болно. Нүдэн дээр бүх зүйлс худал хуурмаг болж, баримт нотолгоонууд бүгд байсаар байхад сул дорой царайлж, юу ч хараагүй, мэдээгүй мэтээр байж, тэр компанийханд доромжлуулан ханиа муу нэртэй үлдээвэл би өөрийгөө хэзээ ч уучлахгүй, ханийхаа намайг хайрласан тэр ямар ч худал хуурмаг зүйлгүй хайрынх нь хариуд би энэ бүгдийн эцсийг үзтэл явах болно. Эцэст нь хэлэхэд нөхрийн минь хэргийн үнэн зөвөөр шийдэхэд туслан цаашид миний Монгол Улсад хүний эрх, тэр дотроо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсий эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх ирээдүйн их хүсэл, зорилгыг минь бадрааж өгнө гэдэгт гүнээ итгэж байна.

ЭНЭ УЛСАД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД Ч НЭР ТӨРӨӨ ЭРХЭМЛЭН ХАЙРЛАХ ЭРХТЭЙ.

ХҮНДЭТГЭСЭН: Б.БОЛОРОО 2019 оны 10 дугаар сарын 28

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Д (202.131.235.198)
    Зөвөө миний дүү тэмцээрэй. Эргээд босоод ирэхгүй ч үнэн зөвийг олоход нэг тийм тайвшрал мэдэрдэг юм даа.
    2019 оны 10 сарын 29 | Хариулах
  • zaragch (202.126.88.231)
    Zow ba temtseh heregtei.goroi dyygui bwal wuy ch hiij medeh horwoo shuu . Shuuh huchnii baigyyllaga shydarga bys mongotei hund uilchledeg ni unen shuu. Olon ylsiin hunii erhiin baigyyllagat hand.
    2019 оны 10 сарын 29 | Хариулах
  • FFF (66.181.161.1)
    CHI ODOO YAMAR YADARGAATAI AMITAN BE HUN BOLGON L TUSLAAD BAIHAD DAVRAAD BAIH YUM
    2019 оны 10 сарын 28 | Хариулах
  • төрийн (202.9.43.185)
    архи уугаад /ажлын байран дээрээ шүү/ өөр ажил хийж явсан юм бол одоо яалтай билээ дээ охин минь. тэр батдорж гэж нэг архичин баагий тийшээ очиж гай болжээ дээ. тэр новшоос амийг нь нэхэхгүй юү
    2019 оны 10 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    15 цаг 48 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    16 цаг 32 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    17 цаг 21 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    18 цаг 21 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    18 цаг 46 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    19 цаг 4 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    20 цаг 32 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    20 цаг 33 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    20 цаг 48 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    20 цаг 50 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    20 цаг 57 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    21 цаг 10 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    22 цаг 18 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    22 цаг 36 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    22 цаг 44 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    22 цаг 47 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    23 цаг 21 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    23 цаг 27 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    23 цаг 39 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    23 цаг 44 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК