Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн 2019 оны аравдугаар сарын 15-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран Хан-Уул дүүргийн 3, 11, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны болон үйлчилгээний зориулалттай өндөр, барилга байгууламжууд, барилгын нэг болон зоорийн давхарын баар, караоке, ресторанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авч ажиллалаа.