Өнөөдөр 10.00 цагийн орчимд “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо автобус шатаж байгаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан.
Уг автобус нь хот хоорондын чиглэлийн автобус байсан гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. Галыг гарсан даруйд нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллан унтраажээ.
Бид энэ талаар дахин мэдээлэх болно.
Б.Лхам