Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.
2019 оны 11 дүгээр сарын 24-ны 8-20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 3-8 метр, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 14-16 хэм хүйтэн байна.