Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Долларын ханш өсч, АТҮТ-ийн ажилчид баригдсан долоо хоног

2019-11-24
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт болсон үйл явдлыг онцлон хүргэж байна.


Шалгалтын явцад алба хаагчдаас 600 гаруй сая төгрөг илэрсэн байж болзошгүй байна

Төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд хүнд суртал, чирэгдэл ихтэй гэх иргэдийн шүүмжлэл их байдаг. Тэгвэл манай улсын улс төрийн өндөр албан тушаалтан хийгээд төрийн байгууллагын шат бүрт авлига  гүн нэвчсэнийг АТҮТ-д гарсан асуудал харуулж байна. Тодруулбал, АТҮТ-ийн нэр бүхий албан тушаалтнууд авлига авч, бусдад давуу байдал олгосон асуудлаар шалгагдаж байгаа юм.  Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Есөн шижир” хэмээх ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй 31 тээврийн хэрэгслийг есөн сая гаруй төгрөгийн торгуулиас нь бултуулахын тулд 2.1 сая төгрөгийн хахууль авч улсын бүртгэлээс хасаж, өөр дугаар олгосон үйлдэл тогтоогдоод байгаа гэдгийг хэлсэн юм.


Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг тус тус томиллоо

Манай улс “Саарал жагсаалт”-д ороод сар гаруй хугацаа өнгөрчээ. Эрх баригчдын зүгээс “Саарал жагсаалт”-д ороход хүргэсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой талаар тухайн үед ярьсан бий. Гэвч жинхэнэ хариуцлага хүлээх ёстой албан тушаалтнууд нь уснаас хуурай гарч, оронд нь Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг албан үүргээс нь чөлөөлснөөр асуудлыг намжаах аж.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны даргаар дэд дарга Д.Баярсайхан нарыг томилсон юм.

Хамгийн гол нь долларын ханш чангарч эхэллээ. Энэ талаар ярьж буй нэг ч төрийн өндөр албан тушаалтан алга байна. Тухайлбал, Монголбанкны ханшаар аравдугаар сарын 23-нд 2683.69 төгрөг байсан бол өнөөдөр 2706.68 төгрөгтэй тэнцэж байна. Цаашид нэмэгдсээр л байх болов уу!?


Үндсэн хуулийн цэцийн даргыг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв

БНСУ-ын онгоцны үйчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн асуудлаар саатуулагдаад байсан Цэцийн дарга Д.Одбаяр даргын албан үүргээсээ чөлөөлөгдлөө. Тодруулбал, тэрбээр “Монгол Улсынхаа нийт иргэдээс уучлал хүсч байна” гэсээр энэ сарын 15-нд албан ёсоор чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. Түүний хүсэлтийн дагуу өнгөрсөн баасан гарагт цэцийн гишүүд хуралдаж даргын албан тушаалаас нь чөлөөлж, цэцийн гишүүн хэвээр үлдээсэн юм.


Монгол Улсын хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдлээ

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлигаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэв.

Монгол Улсад газар тариаланг хөгжүүлэх, хүн ардыг эрүүл, цэвэр хүнсээр хангах үйлсэд онцгой гавьяа байгуулж, залуу хойч үедээ хөдөлмөрч хичээнгүй чанарын үлгэр дуурайлал үзүүлж буй Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их Шинэстэй” ХХК-ийн захирал, Монгол Улсын гавьяат механикжуулагч Сандагийн Ганболдод Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо, Сүхбаатарын одонгоор  шагналаа.


Цэцийн шийдвэрийг УИХ залрууллаа

Үндсэн хуулийн Цэцээс Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасантай холбоотойгоор 2020 оны улсын төсвийн орлогоос 1.3 их наяд төгрөг дутах нөхцөл үүсээд байсан. Гэсэн ч Сангийн яам шуурхай ажиллаж хуулийн төслийг боловсруулснаар энэ алдааг залруулж чадлаа.

Тодруулбал, өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэснээр Үндсэн хуулийн Цэцийн улсын төсөвт хохиролтой шийдвэрийг УИХ залруулж чадлаа.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (203.91.115.51)
    Саарал жагсаалтнаас хурдан гарахгүй бол долларын ханш өссөөр байх болно
    2019 оны 11 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    13 цаг 6 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    13 цаг 50 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    14 цаг 39 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    15 цаг 39 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    16 цаг 4 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    16 цаг 22 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    17 цаг 50 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    17 цаг 51 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    18 цаг 6 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    18 цаг 8 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    18 цаг 15 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    18 цаг 27 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    19 цаг 36 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    19 цаг 54 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    20 цаг 2 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    20 цаг 5 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    20 цаг 39 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    20 цаг 45 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    20 цаг 57 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    21 цаг 2 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК