“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн баярын үйл ажиллагаа 2019.11.25-ны 12 цагт Корпорэйт зочид буудлын Концерт танхимд болно.
Шинжлэх ухааны 2019 оны шилдэг инновацийн 4 номинаци, салбарын хэмжээний шилдэг 9 бүтээл, тухайн оны "Их эрдэмтний нэрэмжит шагнал"-ын эзэд тус тус тодрох тул ШИНЖЛЭХ УХААНЫ ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛЭХ салбарын нийт эрдэмтэн, судлаачдын баярыг сурвалжилж, бүтээл, туурвилыг олон нийтэд түгээн дэлгэрүүлүүлж өгнө үү хэмээн хэвлэл мэдээллийн сэтгүүлч нарыгаа урьж байна.
2019 онд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО нь дэлхийн шинжлэх ухааны өдрийг “НЭЭЛТТЭЙ ШИНЖЛЭХ УХААН, ХЭНИЙГ Ч ОРХИГДУУЛАХГҮЙ” гэсэн уриатайгаар тэмдэглэсэн.
Харин манай энэ жилийн тэмдэглэлт өдрийн уриа“Нээлттэй шинжлэх ухаан, нийгэмд тустай засаглал”
Утас: 96656561