Энэ сарын 23-нд Цагаан хад дахь гаалийн талбайд нэг жолооч шалаанз машиныхаа ачаан дээрээс унаж, золгүй байдлаар амиа алдсан хэрэг гарчээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Хэргийн газар дээр байсан гэрчүүдийн хэлж буйгаар талийгаач согтууруулах ундаа хэрэглээгүй байсан бөгөөд БНХАУ руу тээвэрлэлт хийхээр бэлтгэлээ базааж байсан аж.
Ташрамд дурдахад БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ буурснаас болж хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тообуурсан байна. Үүний улмаас Цагаан хаданд нүүрс ачсан 4000 орчим тээврийн хэрэгслийн жолооч нар машиндаа хонож, түлш хоолны нөөц нь шавхагдсан байдалтай байгаа юм байна.