Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Амарсайхан: Албан тушаалтнууд эрхэлсэн ажилдаа эзэн болж хариуцлагатай ажилла

2019-11-25
0
ЖИРГЭХ

Нийслэлийн онцгой комиссын 12 дугаар хурал боллоо. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/1016 дугаар захирамжийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, борлуулалт, түгээлтийн байдал, түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд авч хэрэгжүүлж байгаа ажлын тайланг төвийн зургаан дүүргийн онцгой комиссын гишүүд хүргэлээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Онцгой комиссын дарга Т.Баясах “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт сайжруулсан шахмал түлшний хангамжийн дөрвөн бааз ажиллаж байна. Мөн түлшний дундын дөрвөн агуулахтай. Арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар хангамжийн бааз 8050 тонн, дундын агуулах 680,7 тонн, худалдаалах цэг 1870 тонн,  нийт 10.600 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Хяналт шалгалтын явцад түүхий нүүрс тээвэрлэсэн, түлсэн зэрэг нийт 11 зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 9 иргэнд мөнгөн торгууль ногдуулж, 3.2 тонн түүхий нүүрсийг лацдан битүүмжилж, 1.4 тонн түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад төвлөрүүлсэн” хэмээн мэдээллээ.

Дараа нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч С.Ганбаатар “Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ пийшин, зуухны галлагааны аюулгүй байдлын талаар заавар зөвлөмж хүргэх ажлыг хоёр удаа зохион байгуулсан. Мөн шахмал түлшний хоёр хангамжийн бааз, 12 дундын агуулах, 125 жижиглэнгийн борлуулалтын цэгийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, мэргэжлийн хяналтын 43 байцаагч, орон тооны бус 1.116 байцаагч тандалт хийн ажиллаж байна. Айл өрхүүдийн сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд хяналт тавих зорилгоор гэр хороолол бүхий 35 хорооны 55.525 өрхөд сайн картыг хүргэх ажлыг зохион байгуулсан. Эмээлт, Баруунтурууны автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн байгууллагын 12 албан хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж 8.317 тээврийн хэрэгсэл шалгаж, жижиглэнгээр тээвэрлэж явсан 10 шуудай түүхий нүүрс илрүүлж, түр цэгт төвлөрүүлсэн” гэлээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч н.Шижирбаатар “Сүхбаатар дүүрэгт сайжруулсан шахмал түлшний хангамжийн гурван бааз, 15 дундын бөөний төв, жижиглэнгийн 43 цэг ажиллаж байна. Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1016 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор өдрийн цагт 17 цэгт 34 алба хаагч, найман автомашинтайгаар, шөнийн цагт зургаан цэгт 12 алба хаагч, гурван автомашинтайгаар хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Хяналт шалгалтаар дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн, галлагаанд хэрэглэсэн болон худалдан борлуулж байсан 26 зөрчлийг илрүүлж, дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст хүлээлгэн өгч холбогдох хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээг тооцуулж ажиллалаа” гэсэн юм.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж “Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах дөрвөн дундын хангамжийн төв, борлуулалтын цэг 51, нийт 55 түлш борлуулах цэг ажиллаж байна. Арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 19:00 цагийн байдлаар 728 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Мөн аравдугаар сарын 9-10-ны өдрүүд болон арваннэгдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд пийшин, зуух, галын аюулгүй ажиллагааны талаар заавар, зөвлөгөөг нийт 988 алба хаагч 30.126 айл өрхөд хоёр удаа 95.9 хувийн гүйцэтгэлтэй хүргэн ажилласан. Чингэлтэй дүүрэгт ажил хэвийн үргэлжилж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхан “Сайжруулсан шахмал түлш борлуулах 36 цэг, хангамжийн нэг бааз ажиллаж байна. Мөн түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих 496 орон тооны бус ажилтантай. Сайжруулсан шахмал түлшийг ашиглах заавар, зөвлөгөө, сэрэмжлүүлэг 23.000 ширхэгийг бэлтгэн тараасан. Арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар түлш борлуулах 36 цэгт 292 тонн, Энканто хангамжийн баазад 2100 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна” гэсэн мэдээллүүдийг дүүргүүд хуралдаанаар өгөв.

Түүнчлэн алслагдсан дүүргүүдийн дулааны цахилгаан станцуудыэ өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллахад тулгамдаж буй зарим асуудал байгааг дүүргийн дулааны станцын удирдлагууд онцгой комиссын гишүүдэд танилцууллаа.

“Багануур дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганбаатар “2019-2020 оны өвлийн их ачааллыг горимын дагуу тасралтгүй найдвартай хангахад компанийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шууд шалтгаалан техник технологийн хангалтгүй ажиллагаа үүсэж, улмаар станцын үндсэн үйлдвэрлэл, дулаан хангамжийн нэгдсэн системийн ажиллагаа доголдох эрсдэлтэй байна. Уг байдлыг цаг алдалгүй шийдвэрлэхийн тулд тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах хөрөнгө мөнгөтэй холбоотой хэд хэдэн тулгамдсан асуудлыг шийдэх шаардлагатай байна” гэв.

Налайхын Дулааны станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү “Техник тоног төхөөрөмжийн хуучралт, технологийн хоцрогдлоос шалтгаалан нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг нэмэгдэж байна. Инфляцийн өсөлт, цахилгаан болон цэвэр бохир усны тарифийн нэмэгдэл, нүүрсний үнийн өсөлт, тээвэрлэлт зэргээс шалтгаалан зардал өссөн. “Чандмань-Налайх” ОНӨООТҮГ-ын дансанд бүртгэлтэй инженерийн шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжүүдээр дамжуулан түгээх үйл ажиллагаа явуулах түрээс, шимтгэл төлж байгаа нь санхүүгийн хүндрэл үүсгэхээс гадна хэрэглэгчдийг хэвийн, найдвартай дулааны эрчим хүчээр хангаж ажиллахад эрсдэл үүсгэж байна” гэдгийг онцолж хэлээд энэ асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг онцгой комиссын гишүүдээс хүслээ.

Танилцуулга мэдээллийн дараа төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар болон ЗДТГ-ын орлогч нараас сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалт, нөөцлөлт, хэрэглээний талаар болон тулгамдаж буй асуудлуудыг Хотын Захирагч асууж тодрууллаа.

Түүнчлэн хуралдаанд “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа, шуурхай удирдлага, зохицуулалтыг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт  өнөөдрийн байдлаар 77.2 хувийн гүйцэтгэлтэй байна” гэсэн мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн хүргэлээ.  

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Багануур болон Налайх дүүргүүдийн “Дулааны станц” ТӨХК-иудад тулгарсан асуудлыг яаралтай шийдвэрлэхэд холбогдох газрууд анхаарч ажилла. Салбар хариуцсан орлогч болон “Таван толгой түлш” ХХК, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын ажил хариуцсан албан тушаалтнууд хариуцсан ажилдаа эзэн болж ажилла. Сайжруулсан түлш түгээлтэнд ямар нэг байдлаар хувийн ашиг сонирхол байж таарахгүй гэдгийг аль дээрээс сануулан хэлсээр байгаа. Тээвэрлэлт хариуцсан компани нэрээр ар өврийн хаалганы, элдэв эрх ашиг харсан байдлаар асуудалд хандсанаас болоод өнөөдөр тээвэрлэлтэд асуудал үүсгээд байна гэж хэлж болно.

Сайжруулсан шахмал түлшний түгээлт борлуулалтыг улам эрчимжүүлэх ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК дээр нийслэлийн онцгой комиссоос томилогдон ажиллаж байгаа албан тугаалтанд онцгой эрхийг өгч ажиллуулна. Онцгой эрхтэй ажиллах албан тушаалтны  удирдамжийг өнөөдөр гарга. 24 цагаар ээлжилж ажиллах жижүүрийн хуваарийг гаргаж, сайжруулсан шахмал түлштэй холбоотой бүх үйл ажиллагаа болон түлш тээвэрлэлт, хүргэлтэнд хяналт ажиллах үүрэг чиглэлийг өг. Дундын цэгээс жижиглэнгийн нэгж цэгүүдэд тээвэрлэлт хийх хувь хүмүүстэй хамтарч ажиллах шаардлагатай. Ажиллах сонирхолтой хүмүүсийг бүртгэж, судалгааг нь гарган зохион байгуулалтыг хийж ажилла. Туршлагатай сайн ажиллаж байгаа хороо, дүүргийн ажилчдыг урамшуулах, тэдний туршлагыг бусад хороо, дүүргүүдэд сурталчлах, туршлага солилцуулах ажлыг хороо, дүүргийн онцгой комиссын гишүүд зохион байгуул. Төвийн зургаан дүүрэг хамтарсан ажлын хэсэг байгуулж ажилла. Түүхий нүүрс болон бусад төрлийн эд зүйл шатааж байгаа айл өрхөд тавих хяналтаа сайжруул. Дүүргүүд хороо хороондоо хийж хэрэгжүүлж байгаа ажлаа тогтмол иргэд, олон нийтэд мэдээлж ажиллах шаардлагатай” гэсэн үүрэг даалгавруудыг холбогдох албан тушаалтнуудад өгч хэрэгжилтийг хангаж ажиллахыг онцгойлон анхааруулсан юм.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.179.24.109)
    хий хоосон дүр эсгэхээ боль ,ажлаа хийж чадахгүй байгаа дарга нараа эхнээс нь соль тэгвэл аяндаа ажиллаад ирнэ
    2019 оны 11 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    13 цаг 42 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    14 цаг 26 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    15 цаг 15 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    16 цаг 15 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    16 цаг 40 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    16 цаг 58 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    18 цаг 26 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    18 цаг 27 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    18 цаг 42 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    18 цаг 44 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    18 цаг 51 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    19 цаг 4 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    20 цаг 12 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    20 цаг 30 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    20 цаг 38 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    20 цаг 41 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    21 цаг 15 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    21 цаг 21 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    21 цаг 33 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    21 цаг 38 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК