Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болон амралтын өдрөөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай.
Тиймээс маргааш, нөгөөдөр хоёр өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Учир нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр, арваннэгдүгээр сарын 27-нд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байна.