Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 13 дугаар хорооллын 9 дүгээр байр 9 давхар орон сууцны байрны дээврээс үсэрч амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ. Хэргийн дуудлага энэ сарын 17-ны өдрийн 07.48 цагт онцгой байдлын албанд ирсэн байна.
Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км зам туулан 08.10 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Б /27 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 9 давхар байрны дээврээс үсрэх гэж байсныг эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.