Иргэний нийгмийн байгууллагууд Ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэгтэй уулзаж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах шаардлага хүргүүлсэн.
Уг шаардлагын хариуг өнөөдөр авч байна. Энэ талаар прокурорын байгууллагаас “Энэ сарын 17-нд ирүүлсэн 08 дугаартай албан шаардлагыг хянаж үзлээ. Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс уг хариуг өгч байна. Чиг үүргийн хувьд Тамгын газраас хариуны талаар ийм байна гэсэн хариуг өгөх боломжгүй” гэлээ.
Хариуд нь “Прокурорын байгууллагаас олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан төрийн байгууллагын албан тушаалтны хууль бус үйл ажиллагаа, авлига, албан тушаалын гэмт хэргийн хэргийн шинж бүхий мэдээ мэдээллийг цаг алдалгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагаар шалгуулж, дээд шатны прокурор биечлэн хяналт тавин явуулж байна. Төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокурор холбогдсон болон олны анхаарал татсан ээдрээ төвөгтэй удааширсан, шалгах цар хүрээ өргөн хэргүүдийг Улсын ерөнхий прокурорын хяналтад авч хэргийг талд бүрээс нь түргэн шуурхай авч, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлүүлэхээр прокурорын зэрэгцсэн хяналттай ажиллуулж байна. Мөн зөрчил хянан шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ял эдлүүлэх ажиллагааны явцад хүнийг ялгаварлан гадуурхах аливаа хэлбэрээр хэрцгий хүнлэг бус буюу нэр төрийг нь доромжлон харьцах, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажлыг нэгтгэх зохион байгуулах чиг үүрэг бүхий Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг байгуулсан. Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг албан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүү шүүлт тулгасан хэрэгт прокуророос нэр бүхий албан тушаалтнуудад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зөвхөн тухайн хэргийн оролцогч нарт мэдээлэл авах, мэдээллээр хангуулах эрхтэй байхаар зохицуулсан тул тухайн эрүүгийн хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)