Олон улсын КОЙКА байгууллагаас аравдугаар сарын 22-оос энэ сарын 13-нд рентген аппаратын зургийн чанарыг сайжруулах сургалт зохион байгуулжээ.
Энэ хүрээнд тус байгууллагаас сургалтад хэрэглэгдсэн тоног төхөөрөмжийг Мэргэжлийн хяналтын байгууллагын лабораторид хүлээлгэн өглөө. Уг төхөөрөмж нь компьютер томографийн зургийг чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоох зориулалтын хэрэгсэл аж.
Энэ талаар Олон улсын КОЙКА байгууллагын сайн дурын гишүүн Ким Гонь Жүн “Мэргэжлийн хяналтын байгууллагад компьютер томограф болон хөхний тоног төхөөрөмж дээр хэмжилт хийх багаж юм. Энэ нь тоног төхөөрөмжөөс гарч байгаа зураг чанартай эсэхийг шинжилнэ. Эдгээр нь нийт 10 мянга орчим ам.долларын үнэтэй. Энэ хүрээнд 50 орчим цагийн сургалт явуулсан. Сургалтын үйл ажиллагааг явуулахад Монголын Хөхний нийгэмлэг, АШИУҮС, технологич нарын нийгэмлэг зэрэг олон байгууллага хамтран ажиллалаа” гэв.
Б.Лхам