Шинэ жилийн баяраар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас осол дуудлагын тоо буурдаггүй.
Тэгвэл Улсын III эмнэлэгийн хамт олон архигүйгээр тэмдэглэх уриалга гаргажээ. Тэд шинэ жилийн баяраа тэмдэглэхгүй өнөөдөр 15.00 цагт дүнгийн хурал хийж баяр тэмдэглэх мөнгө болон давсан орлогоосоо бүх ажилчиддаа мөнгөн урамшуулал олгохоор болжээ. Ингэхдээ шилдэг ажилчдаа дөрөв хүртэлх сая төгрөгөөр урамшуулах аж.
Архигүй баярлах зөв хэвшлийг түгээж байгаа эмч нарын уриалгыг олон байгууллага давалгаалаасай гэж хүсч байна.
А.Сүх
Сэтгэгдэл (3)