Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн газартай хамтран “Дуудлагын жолооч ба согтуу жолооч” хэсэгчилсэн хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Мөн Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн “Олон нийттэй харилцах цаг” нэвтрүүлэгт оролцож, иргэдэд шинэ жилийн баярын үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэсэн байна. Дээрх арга хэмжээг “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байгаа аж.
Сэтгэгдэл (2)