Жил бүрийн өдийд осгосны улмаас амь насаа алдах иргэд олширдог байна. Тодруулбал, өнгөрсөн 2018 онд 30 иргэн осгож амиа алдсан бол энэ оны байдлаар 58 иргэн амь насаа алджээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас осгож бээрэхээс сэргийлэх, тэр дундаа баяр наадмын үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ойр дотнын хүнээрээ гэртээ хүргүүлэх, 21 нас хүрээгүй хүнийг согтууруулах ундаагаар шахахгүй байх зэргийг анхааруулж байна. Шинэ жилийн баяр дөхөж байгаатай холбогдуулан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хэрэг огцом нэмэгдсэн байна.
Сэтгэгдэл (2)